ДАВАА ГАРИГТ ЗАХ ЗЭЭЛД АНХААРАЛАА ХАНДУУЛАХ 5 ЗҮЙЛ

1.Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ажлын байрны сүүлийн үеийн тайлангууд  инфляцид хүчтэй нөлөө үзүүлж  дэлхий нийтээр  эрсдэл хийх  сонирхлыг бууруулсанаар дэлхийн хөрөнгийн зах зээл өсөлтийн бүсэд шилжиж буй 7 хоног эхэлж байна. Азийн хувьцаанууд харьцангуй өндөр үзүүлэлттэй байсан бөгөөд хэд хэдэн индексүүд нь 1% ба түүнээс дээш хувиар өсөлттөй байлаа.  Тэр дундаа Хонконгийн Hang Seng болон Японы Nikkei индэкс нар 2%, 1.8% -ийн өсөлт тус тус харууллаа. Харин евро бүсийн хамгийн том индэкс STOXX 600 0,4%-ийн өсөлт үзүүлсэнээр 6 өдөр дараалан өсссөн.

2. Ам доллар хэсэг суларсанаар АНУ-ын бондын өгөөж өслөө

АНУ-ын сүүлийн үеийн ажлын байрны  тайлангаас хархад  2-р сард ажлын байр харьцангуйгаар өссөнөөр цаашид  цалингийн өсөлт удааширч инфляци аажимаар өсөхийг харууллаа. Энэ нь энэ жил ХНС 4 н ч удаа хүүг өсгөх хүлээгдэж буй хүлээлтийг харууллаа.

3. Түүхий тос

Даваа гаригт АНУ-ын WTI 0.6% -иар буурч баррель нь 61.66 ам.доллар болсон бол Брент фьючерс 0.7% -иар буурч баррель нь 65.03 ам.долларт хүрчээ.  Арилжаачид мягмар гаригт гарах АНУ-ын сар тутмын гарцын тайлан анхааралтай хүлээж байна. АНУ занарын олборлолтыг  нэмэгдүүлсэнээр түүхэн дээд цэг 10.37 сая баррель өдөр болсоноор Саудын Арабын гарцын түвшинээс давж дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч ОХУ-ын ард тулж ирээд байгаа билээ.

4. Биткойны ханш сэргэж байна

Өнгөрөгч 7 хоногт ханш 18 %-ийн уналт үзүүлсэний дараа ханш эргэн сэргэж 14 %- ийн өсөлт үзүүлж 9700 ам. доллар орчимд хэлбэлзэж байна. Мөн бусад томоохон криптовалют болох Этириум 7%-ийн өсөлт үзүүлж 736 доллар хүрсэн харагдана.

5. Трампийн дараагийн эдийн засгийн зөвлөх хэн болох?

Өнгрөгч 7 хоногт Трампийн эдийн засгийн зөвлөх Gary Cohn сүр дуулийнтай ажилаа өгсөний дараагаар Трамп зөвлөхөөрөө Майкрософт болон Женерал Моторсын гүйцэтгэх захирал асан Кристофер Лидделлийг хүчтэй ярьж эхлээд байна.Тэрээр одоогоор Цагаан ордны стратегийн санаачлагын захирал бөгөөд ерөнхийлөгчийн хүргэн бөгөөд ахлах зөвлөх Жаред Кушнертай засгийн газрын чиг үүргийг шинэчлэх хүчин чармайлтын тал дээр нягт хамтран ажиллаж байгаа юм байна.

www.investing.com