Долоо хоногийн тойм​

  • Өнгөрсөн 7 хоногт, томоохон индексүүд бүгд унасан хандлагатай байна.
  • Жижиг хувьцааны сайн үзүүлэлт нь инфляци өснө гэсэн дохио байж болох юм.
  • Доллар болон газрын тосны хувьд “бух” паттернтай байна.

Ажил олголтын хэмжээ 2017 оны 9 сараас хойш байгаагүй, хамгийн ёроолын цэгтээ өнгөрсөн 7 хоногт хүрээд байна (20’000). Харин энэ 7 хоногийн хувьд зах зээл өсөх хандлагатай байх уу, бух тренд нь дуусах уу гэдэг нь эргэлзээтэй байгаа юм.

Томоохон индексүүдийн үнэ буурч, долларын ханш эрс суларсан байна. S&P 500, Dow Jones Industrial Average,  NASDAQ болон Russell 2000 зэрэг индексүүд ойлт хийсэн ч гэсэн зул-сарын  баярын үеээс хойш байгаагүй хамгийн бага үнэлгээтэй байгаа юм. 2 долоо хоног гарангийн хугацаанд өссөн үзүүлэлтээ өнгөрсөн долоо хоногт эвджээ.

 

Даваа 03|11

2:00 (15:00): Герман – Худалдааны тэнцэл (1-р сар): 19.4 тэрбум илүүдэл 21.2 тэрбум болж өсөх

7:30 (20:30): АНУ – Хэрэглэгчийн зарцуулалтын индекс-1.2%-иас 0.0% болж өсөх төлөвтэй

19:30 (03/12 8:30): Австрали – Австралийн Үндэсний Банкны Бизнесийн судалгаа (2-р сар): 4-с 3 болж буурах

Мягмар 03|12

4:30 (17:30): Их Британи– ДНБ (1-р сар): -0.4%-с 0.1% болж өсөх; 3 сарын дундаж нь 0.2% байна

7:30 (20:30): АНУ – ХҮИ (2-р сар): Жилийн инфляцийн түвшин 2.2%-с 1.6% болж буурч, сарын үзүүүлэлт нь харин 0.2% хэвээрээ байх төлөвтэй байна

13:00 (Тодорхой бус цаг): Их Британи – Брекситийн талаар парламентийн санал

Лхагва 03|13

Их Британийн парламент Брексит-д өөрчлөлт оруулах талаар шийдвэр гарна 

7:30 (20:30): Их Британи – Хаврын урьдчилсан мэдэгдэлЗасгийн газрын зарцуулалтын талаар Ерөнхий сайд мэдэгдэл хийнэ. Брекситээс шалтгаалан энэ удаагийн мэдэгдэл нь илүү чухал нөлөөтэй байх магадлалтай.

7:30 (20:30): АНУ – Удаан эдэлгээтэй барааны захиалга (1-р сар): 1.2%-с -0.7% болж буурах

9:30 (22:30): АНУ – EIA Газрын тосны хэрэглээ: 1.203 сая баррель нэмэгдэх

Пүрэв 03|14

Өмнөх 7 хоногийн шийдвэр дээр үндэслэн, Их Британийн парламент 50-р тогтоол дээр сунгалт хийх үү гэдгээ зарлана.

2:00 (15:00): Герман – ХҮИ (2-р сар): ХҮИ жилийн түвшин нь 1.6%, саын түвшин нь 0.5%-с өөрчлөгдөхгүй гэж үзэж байна

9:00 (22:00): АНУ: Шинэ байрны борлуулалт (1-р сар ): 621 мянгаас 620 мянга болох

23:00 (03/15 12:00): Япон – Японы Банк Хүүний түвшний шийдвэр: өөрчлөлт байхгүй гэж үзэж байна

Баасан 03|15

6:00 (19:00): Евро бүс – ХҮИ (2-р сар): жилийн түвшин 1.5%, сарын түвшин 0.3% болно гэж таамагаж байна

9:00 (22:00): АНУ – Мичиганы их сургуулийн хэрэглэгчийн ерөнхий байдал (3-р сар): 93.8-с 95.5 болж өсөх