ДЭЛХИЙН ТЭРГҮҮЛЭХ ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ СААРАВ.

 

 

АНУ-ын компаниудын ашиг өсөж байгаа хэдий ч эдийн засгийн өсөлт нь саарсан дүнтэй гарлаа. Тус улсын эдийн засаг энэ оны эхний улиралд жилийн дүнгээр 2.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарав. Энэ нь шинжээчдийн таамагт хараахан хүрээгүй дүн болжээ. АНУ-ын эдийн засгийн 70 хувийг бүрдүүлдэг хэрэглээний зарцуулалт харьцангуй бага байсан нь эцсийн үр дүнд нөлөөлсөн гэжээ.

Хэдий тийм боловч ирэх улирлаас татварын буцаан олголт хийгдэхтэй холбогдуулж энэхүү үзүүлэлт эргээд өснө гэж эдийн засагчид таамаглаж байгаа юм. АНУ-ын компаниудын ашиг татварын шинэчлэлийн дүнд I улиралд жилийн дүнгээр 14 хувиар өссөн нь 2016 оны сүүлээс хойших хамгийн өндөр дүн болж байна. Энэ үзүүлэлт өмнөх улиралд тав дахин бага буюу 2.7 хувьтай байсан юм.

АНУ компаниудын орлогын албан татварыг 35 хувь байсныг 21 хувь болгож бууруулах шинэ хуулийг энэ оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүний дүнд компаниуд улирлын дүнгээр 117.4 тэрбум ам.доллар хэмнэх тооцоо гараад байгаа юм.

Нөгөөтөйгүүр Трампийн болчимгүй мэдэгдэлүүд 2 томоохон эдийн засаг хоорондын  худалдааны таагүй байдалд дахин гал нэмсэн  явдал болсон юм. Тухайлбал АНУ энэ сарын 29 -нд  Хятадын эсрэг авсан 50 тэрбум ам долларын хоригийн жагсаалтын зарим бараа бүтээгдэхүүний үнийг 25% хүртэл өсгөж Хятад  улсад үйл ажиллагаа эрхэлж буй  америкийн хөрөнгө оруулалттай  компаниудын эсрэг  хатуу  торгууль авахаа зарласан. Энэ сарын 15-нд Бээжин рүү албаны улсууд  явж хэлэлцээр хийсэн боловч намдаж байсан  ” валютын дайн”  дуусгавар болоогүй харин ч далд  нүүрээ харуулж эхэллээ гэж шинжээчид үзэж байна.

Өөрөөр хэлбэл  Вашингтон ба Бээжин хоёрын өмнө нь тохирж байгуулсан гэрээ хэлцэл нурлаа. Энэ явдал  тухайн орнуудаас гадна юуны өмнө дэлхийн улс орнуудаад их сөрөг нөлөө үзүүлэх  талтай юм гэж ихэнх шинжээчид дүгнэсээр.

www.bloomberg.com