Дэлхийн эдийн засгийн өсөлт саарснаар газрын тосны ханш сулрав

Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч газрын тосны зах зээлд үзүүлэх дарамт нэмэгдэх хүлээлт өндөр байгаагаас газрын тосны ханш сулрав.

Брент төрлийн газрын тосны фьючерс ханш 5 центээр суларч 71.38 ам.долларт хүрсэн бол Вест Техас төрлийн газрын тосны ханш 4 центээр буурч 65.42 ам.долларт тус тус хүрчээ.

Энэ долоо хоногт Брент төрлийн газрын тосны ханш 2 хувиар суларснаар сүүлийн 3 долоо хоног тасралтгүй буурсан үзүүлэлт болж байгаа юм. Мөн Вест Техас төрлийн газрын тосны ханш сүүлийн 7 долоо хоногийн турш суларч 3 хувиар буурчээ.

Лхагва гаригт АНУ-ын газрын тосны томоохон нөөц сан барьж байгаа талаар мэдээлэл хөрөнгө оруулагчдад зах зээлд илүүдэл бий болно гэсэн айдсыг нэмэгдүүлээд байгаа төдийгүй Турк улсын эдийн засгийн хямрал газрын тосны зах зээлд томоохон дарамт үзүүлж байгаа юм.

АНУ болон БНХАУ харилцан экспорт болон импортын татвар ногдуулснаар дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа юм. Үүний зэрэгцээ Туркийн лира огцом суларснаар хөгжиж буй орнуудын эдийн засаг, ялангуяа бонд, таваарын бүтээгдэхүүний ханшид сөргөөж нөлөөлж байгаа аж.

Лхагва гаригт АНУ-ын газрын тосны олборлолт өдрийн 100 мянган баррелиар нэмэгдэж 8 дугаар сарын 10-ны байдлаар 10.9 сая баррельд хүрч өсчээ.

Олон улсын геополитик, улс төр, гадаад худалдааны маргаан хурцдаж ам.доллар чангарснаар газрын тосны томоохон хэрэглэгч Азийн орнууд дахь газрын тосны эрэлт сулрах хандлагатай байна.