Д.Трампийн -худалдааны дайн нь газрын тосыг их хэмжээгээр унагаж болох юм

Энэ 7 хоногm ган болон хөнгөн цагааны тарифыг  нэмэгдүүлэн батлах болно гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдсэн. Улстөрчид ерөнхийдөө эдийн засагт бага нөлөөтэй байдаг ч тэд улс төрийн шалтгаанаар эдийн засгийн шийдвэр гаргахад саад тотгор учруулж болох талтай байдаг.  Иймэрхүү арга хэмжээ нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд ноцтой аюул занал учруулж, улмаар газрын тосны болоод бусад түүхий эдийн эрэлтийг удаашруулж болзошгүй байгаа юм.

ОПЕК-ийн болон бусад  үйлдвэрлэгчид  гарцаа  бууруулж  зах зээлийг тэнцвэржүүлж  ханшийг 60 ам.долларт  хүргэж дэлхийн түүхий нефтийн хэмжээг бууруулахад  маш их анхааралаа  хандуулсаар ирсэн . Гэвч эдгээр таналтууд нь  эрэлтийг цааш өсгөхөд л үр нөлөөтөй байдаг.  Энэ хүчин чармайлт энэ мөчид ч хэрэгжсээр буй. Ган болоод  хөнгөн цагаан дээр татвар ногдуулан нэмэгдүүлэх нь нь зарим тохиолдолд  том асуудал биш ч  АНУ-ын хил хязгаараас давсан нөлөө бүхий худалдааны дайн өдөөгдөх магадлал өндөр байгааг ихэнх шинжээчид онцолсоор байна.

Одоогийн байдлаар газрын тосны болон хувьцааны аль аль нь ч мэдэгдэлтэй холбоотой зарим талаараа зогсонги байдалд орсон байна. Энэ нь түүний сонгуулийн компанит ажлын туршид яригдсаар ирсэн сэдвийн нэг бөгөөд одоог хүртэл хэвээр үлдсэн нь эргэлт буцалтгүй төлөвлөгөө гэж бодож болхоор байна.

www.oilprice.com