Европын Төв Банкнаас зорилтот хүүний түвшинг бууруулахаар боллоо

Юу болж байгаа вэ?

Пүрэв грагт Европийн Төв Банкнаас эдийн засгийн өсөлтийн “бүрхэг” байдалтай холбогдуулан зорилтот хүүний түвшинг бууруулж, Quantititave Easing (QE) буюу төв банкнаас засгийн газрын үнэт цаасыг худалдан авч, зах зээлд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэн, зээлжилт болон хөрөнгө оруулалтыг урамшуулах зорилготой мөнгөний зөөлөн бодлогыг баримталж эхэлжээ.

Энэ нь юу гэсэн үг вэ?

Евро бүсийн хувьд 2016 оноос хойш анх удаа хүүний түвшинг бууруулж байгаа бөгөөд суурь хүүний түвшинг түүхэн дэх хамгийн доод хэмжээнд буюу -0.5% болгосон байна. Мөн түүнчлэн 11-р сараас эхлэн эдийн засгийн өсөлтийг зээлжилт болон хөрөнгө оруулалтыг дэмжиж нэмэгдүүлэх зорилгоор 22 тэрбум долларын үнэ бүхий засгийн газрын болон компанийн бондыг сар бүр худалдан авч, өнгөрсөн жилийн 12-р сард дууссан хөтөлбөрөө сэргээхээр болжээ. Харин зарим хүмүүсийн үзэж байгаагаар QE нь тийм ч үр дүнтэй бус ба Европийн Төв Банкны шинэ удирдлага хаяанд тулсан энэ үед цагаа олоогүй гэсэн байна.

Хүүний түвшинг санаснаас удаан хугацааны туршид бууралттай хэвээр хадгалах шаардлага тулгарах магадлалтай: Төв Банк Евро бүсийн таамаглагдсан эдийн засгийн өсөлтийн хэмжээ болон инфляцийн түвшинг Пүрэв гарагт дахин бууруулсан байна. Мөн тус тайлангаар Европийн үйлдэрлэлийн бүтээмж таамгаас доогуур буюу илүү хурдацтай буурч байгаа аж.

Надад ямар хэрэгтэй вэ?

Зах зээлийн хувьд: Ижил нөхцөл байдал…

Томоохон худалдан авагч зах зээлд дахин оролцож эхэлснээс үүдэн Европийн засгийн газрын бондын үнэ өсч, өгөөжийн түвшин буурсан байна. Харин зээлийн төлбөр буурснаар, ашиг олох боломж нэмэгдэж, хувьцааны үнэ өссөн байна. Гэсэн хэдий ч энэ нь бүх компанид сайнаар тусахгүй байгаа юм. Төв банк зарим нэгэн Европийн арилжааны банкуудыг сөрөг хүүний түвшинд “идэгдэхээс” хамгаалж байгаа ч гэсэн АНУ-ын томоохон банкууд дэлхий нийтийг хамарсан бага хүүний түвшингээс болж аль хэдийн зээл олголтын бизнесээс олох ашгаа алдаад байгаа юм.

Том зургаар нь харвал: … тэдэнд (европ) ч тулгараад байна.

АНУ-ын ерөнхийлөгч тус мэдээ зарлагдсаны дараа тэр дор нь Твиттэр дээр “хариуг нь барьсан” байна. Хятадын “эдийн засгийн сэргэлт”-ийн тухайд хэлсэн шүүмжлэлийнхээ дараа Трамп, Европийн Төв Банкийг “долларын эсрэг Еврогийн ханшийг албаар бууруулж, гадны арилжаа болон хөрөнгө оруулалтыг татах зорилготой байна” хэмээн буруутгажээ. Тэрээр мөн Америкийн төв банкийг хүүний түвшний бууралтаа илүү “гүнзгий” буюу их хэмжээгээр хийхийг сануулжээ. Хэрвээ АНУ-ын хүүний түвшин эерэг хэвээр үлдвэл, Европийн эсрэг авах худалдааны “өс хонзон авалт” ерөнхийлөгчийн гарт хэвээр үлдэх боломжтой…