ЕХ АНУ-аас ногдуулж буй татварт тийм ч хүлцэнгүй байхгүй гэв

Мягмар гаригт Европын орнууд АНУ-аас тус улсын бараа, таваарт ногдуулаад буй татварын хариуд тийм ч хүлцэнгүй байхгүй бөгөөд хэлэлцээрийн түвшинд асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа талаар Бүгд Найрамдах Герман улсын Гадаад хэргийн яамны сайд Хейко Маас Европын Холбооноос уг асуудлаар Вашингтонтой хийх уулзалтын өмнөхөн хэлжээ.

Европын Холбоо (European Commission)-ны тэргүүн Жен Клауди Жанкер АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай тус улсаас ЕХ-ны улсуудын (АНУ-ын ЕХ-оос импортолж буй ган болон хөнгөн цагаан) ган болон хөнгөн цагаанд ногдуулж буй татвар төдийгүй цаашлаад ЕХ-ны автомашинд ногдуулж болзошгүй татварын асуудлаар ярилцах аж.

Хейко Маас “Ноён Жен Клауди Жанкер маргааш Вашингтонд хоёр улсын хоорондын гадаад худалдааны татварын асуудлаар ерөхийлөгч ноён Дональд Трамптай хэлэлцэх гэж байгаа нь сайшаалтай хэрэг бөгөөд бид цээжиндээ буу тулгуулан аливаа шийдвэрт хүрэхийг хүсэхгүй байна. Аюул заналхийллийн улмаас бид асуудлыг шийдэх учиргүй” гэв.

Түүнчлэн тэрээр “Европын орнууд үүний эсрэг нэгдмэл байж энэ асуудлыг зөвшилцлийн аргаар шийдэх боломжтой гэдэгт итгэлтэй байна. Гэсэн хэдий ч биднийг тийм ч амар заналхийлж буулган авч чадахгүй” гэж БНГУ-ын олон нийтийн телевизээр мэдэгджээ.

Трамп ЕХ импортын автомашинд ногдуулж буй татварын хэмжээ өндөр байгаа бөгөөд гадаад худалдааны дайсан гэж ЕХ-ыг шүүмжилсэн юм.

ЕХ-оос автомашинд ногдуулж буй татварын хэмжээг бууруулснаар худалдааны маргааныг намжаах томоохон алхам болно гэж байгаа аж.

Маас АНУ-ын гадаад худалдааны татварын шинэчлэлд мөн өртөөд буй Япон болон Өмнөд Солонгос улсад айлчлах бөгөөд хэн ч шинэчилсэн болон өндөр татвар ногдуулахыг хүсэхгүй байгаа” гэжээ. “Эцэст нь хэлэхэд үүнээс бид бүгд хохирч хэн ч хожихгүй ялангуяа Америк” хэмээн түүний мэдэгдлийг АНУ-ын албаныхан анхааралдаа авна гэж найдаж байгаагаа онцлов.

 

Эх сурвалж: Investing.com