Худалдааны маргаан ширүүсч евро суларч, ам.доллар чангарлаа

Токио (Ройтерс)-Олон улсад худалдааны маргаан ширүүсч, Германы Канцлер Ангела Меркелийн дотоод яамны сайд цагаачлалын бодлогын асуудлаар ажлаасаа чөлөөлөгдөх болсноор Евро бүсийн улс төрийн байдал тогтворгүй байдал руу шилжиж евро багагүй суларлаа.

ЕUR/USD хослолын ханш 1.1641 ам.долларт хүрч суларчээ.

Олон улсын худалдааны маргаан таваарын ханшуудын эсрэг үүнд, Австрали доллар болон хөгжиж буй орнуудын ханшийн эсрэг чангарах гол шалтгаан боллоо.

Ам.долларын голлох 6 валютын эсрэг хэлбэлзлийг авч үздэг ам.долларын индекс 0.15 хувиар суларч 94.882 нэгжид хүрч өсчээ.

Токио дахь Мизүхо Секьюритизийн арилжааны стратегич Масафүми Яамамото “Олон улсын худалдааны маргааны улмаас хөгжиж буй орнуудын ханш, таваарын үнэ суларснаар ам.долларыг дэмжиж байна, Урсгал дансны алдагдалтай улс орнуудын хувьд ам.долларын хөрвөх чадвартай валют байдаг учраас ам.долларын эрэлт нэмэгдэж чангарах шалтгаан болж байна” гэв.

Таваарын ханш болох Австрали доллар даваа гаригт энэ жилийн доод түвшиндээ хүрч буурсан бол 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн АНУ-аас БНХАУ-ын экспортын бүтээгдэхүүнд татвар ногдуулж эхлэхтэй зэрэгцэн тус улсын юань сүүлийн 9 сарын доод түвшиндээ хүрч тус тус буурлаа.

Өнөөдөр Австралийн Төв банкны мөнгөний бодлогын зөвлөл хуралдах бөгөөд бодлогын хүүг хэвээр үлдээх төлөвтэй байгаа юм.

Ам.доллар иений эсрэг 110.895 болж тогтворжиход АНУ-ын эдийн засгийн мэдээнүүд сайн гарч, Сангийн үнэт цааснуудын өгөөж өссөн явдал голлон нөлөөлөв.

 

Эх сурвалж: Investing.com