ЕТБ-ны мэдэгдлийн дараа евро суларлаа

ЕТБ-аас ирэх жил бодлогын хүүг түүхэн доод түвшинд хадгалсан хэвээр байх болно гэснээр баасан гаригт еврогийн ханш сүүлийн 19 сарын доод түвшинд хүрч суларлаа.

Пүрэв гаригт болсон ЕТБ-ны хаалттай хуралдаанаар ЕТБ энэ оны 12 дугаар гэхэд бонд худалдан авах хөтөлбөрөө зогсоох болсоноо зарламагц еврогийн ханш 1.1853 ам.долларт хүрч бага зэрэг өссөн боловч бодлогын хүүг 2019 оны зун хүртэл түүхэн доод түвшинд хэвээр хадгална гэснээр энэхүү өсөлт буурсан юм.

Ийнхүү еврогийн ханш 2016 онд Их Британи Европын Холбоог орхисон өдрөөс хойш анх удаа өдрийн дотор 1.9 хувиар суларлаа. Еврогийн ханш нэг шөнийн дотор 1.1560-т хүрч 2016 оны 11 дүгээр сараас хойш хамгийн өндөр уналттайгаар өнөөдрийг эхлүүллээ.

“Ам.доллартой харьцуулвал еврогийн ханш ЕТБ-ны шийдвэрт маш мэдрэг байгаа бөгөөд ЕТБ нь ХНБ-ны шийдвэрээс ихээхэн өөр шийдвэр гарлаа” гэж Токио дахь IG үнэт цаасны байгууллагын ахлах валютын стратегич Жүничи Ишикава хэллээ.

Лхагва гаригт АНУ-ын Төв банк он гарсаар 2 дахь удаагаа хүүгээ өсгөсөн бөгөөд энэ ондоо багтаан дахин 2 удаа мөнгөний бодлогыг чангатгана гэж мэдэгдээ байгаа юм.

Мөн Ишикава хөрөнгө оруулагчид ХНБ-ны шийдвэрээс илүү ЕТБ-ны шийдвэрт анхаарлаа хандуулах хэрэгтэй байсан юм гэв.

Евро иен (EUR/JPY)-ний хослол өчигдөр шөнө 1.7 хувиар суларсаны дараа дахин суларч 127.9-т хүрлээ.

Энэ 7 хоногт ам.доллар иений эсрэг 1 хувиар чангарсан боловч ХНБ-ны мэдэгдлийн дараа гурван 7 хоногийн дээд ханш болох 110.85-аас сулраад байгаа юм. Өчигдөр 0.25 хувиар өсөөд байсан ам.доллар иений хослол өнөөдөр бага зэрэг өөрчлөгдөж 110.62-т хүрлээ.

Японы Төв банкны мөнгөний бодлогын зөвлөлийн ээлжит 2 өдрийн хурал өнөөдөр дуусч уулзалтаар өнөөгийн мөнгөний бодлогыг хэвээр үлдээнэ гэсэн хүлээлт байгаа боловч өмнөх хоёр Төв банкийг бодвол хүлээлт харьцангуй бага байна.

Ам.долларын индекс хоёр долоо хоногийн дээд түвшиндээ хүрч 93.97-т хүрээд байгаа бол Австралийн доллар 0.17 хувиар сулрач 0.746 ам.доллартой тэнцлээ.

Эх сурвалж: Investing.com