ЕХ-оос АНУ-ын бүтээгдэхүүнд татвар ногдуулах болсоноо мэдэгдлээ

Энэ сарын эхээр АНУ Европын Холбоо (ЕХ)-оос импортолж буй ган болон хөнгөн цагаанд татвар ногдуулснаар Европын Холбоо баасан гаригаас эхлэн АНУ-ын импортын бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулах болсоноо албан ёсоор мэдэгдлээ.

Ийнхүү томоохон гүрнүүд татварын хүрээнд харилцан арга хэмжээ авснаар худалдааны дайн эхлэх магадлал маш өндөр болоод байгаа юм.

Европын хорооноос АНУ-аас импортолж буй ган, хөнгөн цагаан, фирмийн бусад бүтээгдэхүүн, газрын самар, мотоцикл, жинсэн өмд зэрэг 2.8 тэрбум евро (3.2 тэрбум ам.доллар)-ын үнэ бүхий бүтээгдэхүүнд татвар ногдуулах тухай шинэ хууль батлаад байна.

“Бид ийм нөхцөл байдал бий болгохыг хүсээгүй, бидэнд ямар ч сонголт үлдээсэнгүй” гэж ЕХ-ны гадаад худалдааны төлөөлөгч Цесилиа Малмстром мэдэгдэлдээ онцлов.

Мөн тэрээр бидний энэ хариу арга хэмжээ Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм, бодлоготой нийцэж байгаа төдийгүй Вашингтоноос металлын бүтээгдэхүүнд ногдуулж буй татварыг хөнгөлсөн тохиолдолд бид мөн хөнгөлөх боломжтой гэжээ. Одоогоор ЕХ-оос АНУ руу экспортлож буй ган болон хөнгөн цагаанд ногдуулж буй татварын дүн 6.4 тэрбум еврод хүрээд байгаа юм.

Зургадугаар сарын эхэнд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ЕХ, Канад, Мексик зэрэг орнуудын ган болон хөнгөн цагаанд 25 хувийн татвар ногдуулснаар эдгээр улс төдийгүй дэлхий дахинд томоохон цохилт өгсөн юм.

Ингэснээр энэхүү татварын хариу арга хэмжээг улс орнууд авч эхлээд байгаа бөгөөд Канад улс ирэх 7 дугаар сарын нэгний өдрөөс эхлэн АНУ-ын 12.5 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд татвар ногдуулах болсоноо мэдэгдсэн бол Мексик улс хоёр 7 хоногийн өмнөөс АНУ-ын гахайн махнаас эхлэн виски зэрэг бүтээгдэхүүнд татвар ногдуулж эхлээд байгаа юм.

Эх сурвалж: Investing.com