ИЕНИЙН ХАНШ ЧАНГАРЧ, ЯПОНЫ ИНФЛЯЦ ЗОРИЛТОТ ТҮВШНЭЭС ХОЛДЛОО

Гуравдугаар сард Японы инфляцын түвшин буурч, 0.9 хувьд хүрлээ. Дотоодын эрэлт нэмэгдсэнээр хэрэглээний үнийн өсөлт Японы Төв банкны зорилтод хоёр хувийн түвшин рүү ойртож байсан юм. Хэдий тийм боловч иенийн ханш чангарч байгаа нь бодлого тодорхойлогчдын зорилтод сорилт болж байгаа юм байна. Газрын тосны ханш өсөж байгаа нь дөрөвдүгээр сараас хойших үнийн өсөлтөд түлхэц үзүүлнэ гэж “Barclays”-ийн шинжээчид үзжээ. Гэхдээ Дубайн газрын тосны ханш 65 ам.доллар орчимд хэлбэлзсэн хэвээр байвал энэ нь инфляцид тийм ч их нөлөөлөхгүй гэдгийг тус банкны шинжээчид сануулсан юм. Японы Төв банкны эдийн засагчид инфляц жилийн дунд үед 0.8-1 хувьд хэлбэлзэнэ гэж таамаглаж байна. Харин есдүгээр сараас 1.1 хувь буюу 2018 оны дээд цэгтээ хүрэх төлөвтэй байгаа ажээ.

www.bloombergtv.mn