Иран улсын хориг арга хэмжээний хүрээнд шатахууны үнэ өссөөр байна

СИНГАПУР (Ройтерс)-Ирэх сард Иран улсын газрын тосны экспортын эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэхтэй холбогдуулан газрын тосны ханш Баасан гаригт өсөлттэй байна. Хэдийгээр АНУ олборлолтоо нэмэгдүүлж, Саудын Араб болон ОХУ гарцаа нэмэгдүүлнэ гэснээр сулраад байсан ханш ийнхүү буцаж өслөө.

Олон улсын газрын тосны жишиг ханш Брент төрлийн газрын тосны ханш баррель нь 84.98 ам.долларт хүрч 40 центээр өссөн бол Вест Техас төрлийн газрын тосны ханш 74.84 ам.долларт хүрч 50 центээр тус тус өсчээ.

ANZ банк “АНУ-ын нөөцийн хэмжээ нэмэгдэж, Саудын Араб болон ОХУ гарцаа  нэмэгдүүлнэ гэснээр Пүрэв гаригт бага зэргийн уналттай байсан ханш буцаад сэргэлээ” гэж Баасан гаригт мэдээллэжээ. Шинжээчид Иран улсын орон зайг нөхөх тийм ч амаргүй хэмээн газрын тосны ханш цаашид өснө гэж таамагласан хэвээр байгаа юм.

Голдман Сакс мэдэгдэлдээ “Хэдиййгээр ханш өсч байгаа ч газрын тосны зах зээлийн тэнцвэрт байдлыг хангах сайн мэдээ тийм ч их биш байна. Энэ эрчээрээ улс орнууд гарцаа нэмэгдүүлвэл 2019 оны эхээр нийлүүлэлт эрэлтээ давж магадгүй л юм” гэжээ.

Эх сурвалж: Investing.com