Иран улс АНУ-аас хориг тавьбал хариу арга хэмжээ авахаа мэдэгдэв

Иран улс АНУ-аас тус улсын газрын тосны экспортын эсрэг хориг тавьбал зохих хариу арга хэмжээг авахаа Иран улсын Гадаад хэргийн яамны сайд мягмар гаригт мэдэгдэв. Исламын Бүгд Найрамдах Иран улсын армийн генерал АНУ-ын АНУ-ын энэхүү заналхийлсэн үйлдэл төсөөлөмгүй, харамсмаар хариу арга хэмжээ авахад хүргэнэ гэжээ.

АНУ зарим улс орнуудтай Иран улсаас газрын тос импортлохгүй байх дипломат арга хэмжээг авч хэрэгжүүлээд байгаа юм.

“Хэрэв АНУ-аас иймэрхүү арга хэмжээ авч байгаа бол Иран улс үүний зохих хариу арга хэмжээг авах болно” гэж Иран улсын Гадаад Хэргийн яамны сайд Бахрам Куассеми тус улсын хэвлэл мэдээллийн IRNA-д мэдэгджээ.

Бямба гаригт Иран улсын тэргүүн Аяатолла Али Хаменей ерөнхийлөгч Хассан Роуннигийн ятгалтаар хэрэв тус улсын газрын тосны экспорт зогсвол Персийн хойг дахь бүхий л үйл ажиллагааг хааж болзошгүй талаар онцолжээ.

Сүүлийн өдрүүдэд Тегран болон Вашингтоны харилцаа ихээхэн муудаад байгаа билээ.

Мягмар гаригт Иран улсын Нэгдсэн Армийн Тэргүүн генерал Мухаммед Багри Иран улс зөвхөн энх тайван байдлыг эрхэмлэж байгаа гэв.

“Персийн булан дахь газрын тос олборлолтын дийлэнх эрх мэдлийг захирдаг болохын хувьд Иран улс тус хэсгийн далайн тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангадаг төдийгүй энэ бүсэд ямар ч арга хэмжээ авах хэмжээний эрх мэдэлтэй” гэж Багри мэдэгджээ.

Даваа гаригийн Трампын заналхийллийг няцааж хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй болгож байгааг онцлон “өмнө нь иймэрхүү асуудал тулгамдаж байсан” гэж тэрээр онцлов.

Багри “АНУ-аас Иран улсын эсрэг авч буй арга хэмжээний хариуд Тегран АНУ-ын эсрэг хүчтэй, төсөөлөмгүй, харамсахаар хариу арга хэмжээ авах болно” гэж тус улсын IRNA хэвлэл мэдээллийн байгууллагаас мэдээллэв.

Мөн тэрээр “Манай улсын ерөнхийлөгчийн хэлсэнчлэн Исламын Бүгд Найрамдах Иран улсын ил болон далд батлан хамгаалахын хүчинд халдах санаатай бидний дайсан тэр дундаа АНУ-ыг арслангийн сүүлээр бүү тогло гэмээр байна” гэжээ. “Учир нь тэд эргээд маш хүчтэй, төсөөлөмгүй, харамсах хэмжээний цохилт ганц АНУ төдийгүй дэлхий дахин хүлээн авнэ” гэв.

Иран улсын парламентийн гишүүн мягмар гаригт Трампын хэлсэн үгийг “асуудал дэгдээсэн мэдэгдэл” гэжээ.

2015 онд дэлхийн нөлөө бүхий улс орнууд болон Иран улсын хооронд цөмийн зэвсгийн талаар байгуулсан гэрээнээс АНУ гарч Иран улсад өнгөрсөн тавдугаар сараас эхлэн АНУ-аас хориг тавьх болсоноо зарлаад байгаа юм.

Эх сурвалж: Investing.com