ИХ Британийн ажил эрхлэлтийн түвшин 4 жилд байгаагүйгээр буурчээ

Юу болж байгаа вэ?

Бизнес эрхлэгчид Их Британи улсыг Европийн Холбоог орхих эсэх талаар сонирхож байгаа өнөө үед, Мягмар гарагт ажил эрхлэлтийн талаар тайлан гарсан бөгөөд 6-8-р сарын хооронд сүүлийн 4-н жилд байгаагүй их хэмжээгээр ажил эрхлэгчдийн тоо буурсан гэсэн огт таамаглагдаагүй үр дүнтэй байна.

Энэ нь юу гэсэн үг вэ?

Энэ оны 5-7-р саруудад байснаас 56000-аар бага ажлын байр 6-8-р сарын хооронд боломжтой үлдсэн бөгөөд харин өсөлт нь 31000 байсан байгаа нь 8-р сард огцом бууралт явагсан гэдгийг харуулж байна. Энэ нь цагийн ажлын бууралттай холбоотой байх магадлалтай юм. Учир нь эдийн засгийн уур амьсгал хурцадмал болж эхлэх үед хамгийн эхэнд цагийн ажилчдыг цомхотгож эхэлдэг юм.

Харин нөгөө талаас ажилгүйдлийн түвшин сүүлийн 40 жилд байгаагүй бага үзүүлэлт рүү дөхөөд байгаа юм. Гэсэн хэдий ч ажиллах хүчний түвшин нэмэгдэх буюу боломжит ажилчдын тоо өсөх нь ирээдүйд цалингийн хэмжээ буурах эрсдэлийг дагуулдаг юм. Одоогоор цалингийн өсөлтийн хэмжээнд тийм ч том өөрчлөлт ороогүй, 5,6,7-р саруудын өсөлтийн түвшинтэй ойролцоо байгаа юм. Харин Их Британий иргэдийн хувьд таатай нөхцөл байдал үүсээд байна.

Надад ямар хэрэгтэй вэ?

Зах зээлийн хувьд: Паунд-Стерлингийн ханш өсч байна

Мягмар гарагт гарсан ажил эрхлэлтийн тааруу үзүүлэлтийг эс тооцвол америк доллар болон еврогийн эсрэг английн паундын ханш 5 сарын турш (энэ сард 1%) өсөлттэй байгаа юм. энэ хүү ханшийн өсөлт нь Брекситийн шинэ тохиролцоо хийгдэх магадлалаас үндэслэлтэй. Ирээдүйд хэрэглэгчид болон бизнесийн зарцуулалтын итгэлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогыг Их Британийн зүгээс баримтлах гэсэн найдлагаар хөрөнгө оруулагчид тус улсын активийг худалдаж авсаар байна.

Том зургаар нь харвал: Европт ч мөн адил таатай нөхцөл бүрдэж байна

Мягмар гаргийн судалгааны үр дүнгээс харахад Германий эдийн засаг таамаглаж байснаас багаар уруудсан байна. Германий эдийн засгийн үзүүлэлтүүд нь тийм ч муу биш байгаа бөгөөд түүнчлэн, АНУ-Хятадын худалдааны дайны асуудалд бага хэмжээний ахиц гараад байгаа нь Герман улсын үргэлжилсэн эдийн засгийн уналтын “хонгилын үзүүр дэх гэрэл” болоод байгаа юм.