“Их 7” улсын маргааны улмаас иен чангарч, Канад доллар сулрав.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Их-7”-ийн уулзалтыг орхин явснаар Японы иен чангарч, Канадын доллар суларлаа. Японы иен 0.15 хувиар чангарч 109.4-д хүрлээ.

“Их 7” улсын уулзалтаар Трамп болон бусад гишүүн улсуудын хооронд гадаад худалдаа болон татварын талаар хүчтэй маргаан өрнөж, Трамп твиттер хуудсандаа Канадын ерөнхий сад Трюдейгийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлээд байгаа юм.

АНУ хөнгөн цагаан болон гангийн импортод өндөр хэмжээний татвар ногдуулснаар Европын Холбоо, Мексик, Канад зэрэг улсуудыг өдөөн хатгасан хэрэг гэж “Их 7”-ийн гишүүн орнууд үзэж худалдааны дайн болохвий гэсэн айдас болгоомжлол дунд тус уулзалт болж өнгөрсөн юм. Үүний улмаас олон улсад ханш бага зэрэг мэдрэг байсан бөгөөд еврогийн ханш ялимгүй суларч 1.1772-д хүрлээ.

Энэ 7 хоногт АНУ-ын ерөнхийлөгч Хойд Солонгосын ерөнхийлөгчтэй уулзах түүхэн үйл явдал болохтой холбогдуулан бөгөөд хөрөнгө оруулагчид хэдийнээ томоохон өөрчлөлтөд бэлтгэлтэй байгаа нь ханшийн өөрчлөлтөөс тодорхой харагдаж байна.

Мөн энэ 7 хоногийн сүүлээр АНУ, Европын Холбоо болон Японы Төв банкуудын мөнгөний бодлогын зөвлөлийн ээлжит хурал болж мөнгөний бодлогын цаашдын төлвийн талаар хэлэлцэх чухал 7 хоног байх юм.

Сүмитомо Мицүи Траст банкны зах зээлийн эдийн засаг Аяако Сэра “АНУ-ын Төв банк энэ жилдээ багтаан нийт 4 удаа хүүгээ өсгөх нь тодорхой бөгөөд 2019 онд яарч хүүгээ өсгөвөл зах зээлд тогтворгүй байдал бий болох хандлагатай” гэж дүгнэсэн байна.

Эх сурвалж: Investing.com