Канадын банкны шийдвэрийн өмнө арилжааны 6 том банк зээлийн хүүгээ өсгөв

Канадын “Зургаан том” банк Лхагва гарагын Канадын банкны мэдэгдлээс өмнө бүгд моргейжийн зээлийн хүүгээ өсгөөд байна.

Монтреалын Банк болон Канадын үндэсний банкууд хамгийн сүүлд буюу Мягмар гарагт зээлийн хүүг 4,99-с 5,14 болгон өсгөжээ.

Монтреалын банкны (BMO) төлөөлөгч “Зээлийн хүү өөрчлөгдсөн нь өнөөгийн өрсөлдөөний орчин, санхүүжилтын зардал болон бусад зах зээлийн хүчин зүйлийг тооцож үзсэний дүнд гаргасан шийдвэр” гэжээ.

Үүний өмнө өнгөрсөн долоо хоногт Канадын Худалдааны Империал Банк, Канадын Роял Банк, Торонто Доминион Банк хүүгээ нэмэгдүүлсэн ба сүүлийн үед болж буй өрсөлдөгчдийн үйл ажиллагаа, зах зээлийн байдал, Канадын банкны бодлогын хүүний өөрчлөлт зэргийг үндэслэл болгон тайлбарласан байна.

Нова Скотиа Банк мөн Даваа гарагт зарим зээлийн хүүгээ нэмэгдүүлсэнээс 5 жилийн тогтмол моргейжийн хүүг 4,99-с 5,14% болгосон ба 1 жил, 2 жил, 3 жил, 4 жил, 7 жил, 10 жилийн моргейжийн тогтмол хүүг 20 нэгжээр тус тус өсгөжээ.

ТД Канада Траст (TD) and CIBC банкууд Канадын Роял Банкын (RBC) хамт моргейжийн хүүгээ нэмэгдүүлсэн байна

Бодлогын хүүгийн шийдвэр ойртох тусам 3 канад иргэний 1 нь сарын орлого нь зээлийн төлбөрөө төлөхөд хүрэлцэхгүй байгаа тухай ярьж байна.

Канадын банк эдийн засгийн өсөлттэй уялдуулан овернайт зээлийн хүүгээ нэмэгдүүлсэн ба Лхагва гарагт бодлогын хүүгийн шийдвэрээ танилцуулах гэж байна.

Нэгдүгээр сараас даатгалгүй моргейжийн журам хэрэгжиж эхэлсэн тул Зургаан том банк зээлийн хүүгээ нэмсэн нь зээлдэгчдийн байдалд нөлөөлж энэ нь төв банкны статистикт ч тодорхой хамаарал үзүүлэх магадлалтай. Журмын өөрчлөлтөд шинээр орон сууц худалдан авах зээлдэгчид даатгалгүй моргейжид хамрагдахын тулд “мэдрэмтгий байдлын шинжилгээнд” (stress test) тэнцэх шаардлагатай гэсэн заалт багтсан.

Зургаан банк зээлийн хүүгээ өөрчилсөн нь төв банкны суурь хүүнд нөлөөлөх магадлалтай тул үүний гаргалгаа нь орон сууцны зээлд хамрагдагсад даатгалгүй моргейжийн шаардлагыг л хангах ёстой болж байна.

“Төв банк таван жилийн хүүг тодорхойлохдоо хамгийн том зургаан банкны таван жилийн статистикт үндэслэн тооцоолдог. Иймд дээрхи 6 банкны 5 жилийн  хүү ямар нэг байдлаар өөрчлөгдөхөд энэ нь статистик төлөвт нөлөөлж улмаар Канадын банкны хүүнд нөлөө үзүүлэх боломжтой” гэж төв банкны төлөөлөгч Ребека Риалл мэдэгджээ.

Канадын үндэсний банкны санхүүгийн шинжээч Габриель Дичэйн “Хугацаа хэтэрсэн моргейжийн зээлийн дийлэнх нь тогмтол хүүтэй, үүний ихэнх хэсэг нь 5 жилийн хугацаатай” гэж тэмдэглэжээ. Мөн тэрээр “Хүүг дахин өсгөх нь банкуудын ашгийг нэмэгдүүлэх боломж юм. 2017 онд Канадын банк бодлогын хүүгээ гэнэт нэмэгдүүлсэнээс гадна 5 жилийн бондын өгөөж өссөн. Ингэснээр банкуудын ашиг буурч байсан хандлагыг эргүүлэхэд түлхэц болж өглөө” гэжээ.

Мягмар гарагт Зургаан том банкны тоонд ордогүй Канадын Лауреншиан Банк 5 жилийн зээлийн хүүгээ 15 нэгжээр өсгөж 5,14%,  4 жилийн зээлийн хүүг 15 нэгжээр нэмж 4,24% болгож, 7 ба 10 жилийн зээлийн хүүг 10 нэгжээр  тус тус нэмэгдүүлсэн байна. Тус банкны төлөөлөгч Бенжамин Серантола “Санхүүжилтийн зардал болон зах зээлээс санал болгож буй хүүгийн түвшинтэй уялдуулан дээрхи өөрчлөлтийг хийсэн” хэмээн дурьджээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *