Криптовалют алтны хэмжээнд хүрэхгүй

Пүрэв гаригт криптовалютуудын ханш сэргэсэн ч Морнингстар (Morningstar)-ийн шинжээч Кристофер Интон Биткойн хэзээ ч алтны дайтай хөрөнгө оруулалтын хэрэгсэл болон түгээмэл таваар болж чадахгүй гэжээ.

Тэрээр “Хэзээ нэг өдөр биткойн хүн төрөлхтөний хамгийн үнэтэй металл хэмээн тооцдог алтыг орлоно гэсэн яриа газар аваад байгаа билээ. Үүний хүрээнд энэхүү 2 үнэт зүйийг хөрвөх чадвар, хэрэглээ, нийлүүлэлт, ирээдүйн эрэлт, бат бөх байдлаар харьцуулж үзэхэд судалгааны үр дүнд биткойн хэзээ ч алтыг орлохгүй” гэжээ. Дэлхийн алтны 40 хувийг хөрөнгө оруулалтын зориулалтаар ашигладаг бөгөөд хэрэв хөрөнгө оруулагчид алтнаас илүүтэй криптовалютаар хөрөнгө оруулахыг илүүд үзвэл алтны ханш огцом буурч, дэлхий дахин цочролд орох гэжээ.

Сүүлийн 24 цагт Биткойн Битифинекс платформ дээр 2 хувиар өсч 6,611.8 ам.доллароор арилжаалагдсан бол Ethereum 3.2 хувиар өсч 226.8 ам.доллароор арилжаалагдав.

Эх сурвалж: Investing.com