Кувейт: Газрын тос олборлогчид нйилүүлэлтийг хянах механизмын талаар тохиролцоонд хүрнэ гэдэгт итгэлтэй байна

Кувейт (Ройтерс)-Оны эцэс гэхэд ОПЕК-ийн орнууд болон бусад газрын тос олборлогчид нийлүүлэлтийн хэмжээнд хяналт тавих механизм бий болгохоор тохиролцоонд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа талаар Кувейтын Газрын тосны сайд Бахит Ал-Рашид мэдэгджээ.

Тэрээр ОПЕК болон ОПЕК-ийн бус орнууд дээрх асуудлын хүрээнд ажлын хэсэг томилон ажиллуулж байгаа төдийгүй тус ажлын хэсэг ирэх сард зах зээл дэхь гарцын хэмжээг тодорхойлж дүгнэлт хийнэ гэжээ.

ОПЕК болон бусад газрын тос олборлогч орнууд ирэх сард Алжирт болох уулзалтаар нийлүүлэлтийн хэмжээний талаар ярилцаж, энэ оны эцэс гэхэд ирэх оны гарцын хэмжээнд хяналт тавих механизм байгуулах асуудалд тохиролцоонд хүрнэ

Мөн тэрээр оны эцэс хүртэл газрын тосны зах зээл тогтвортой байх ёстой гэжээ. Саудын Араб улсаар ахлуулсан тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ОПЕК-ийн орнууд болох Алжир, Кувейт, Арабын нэгдсэн Эмират улс, Венесуэль болон ОПЕК-ийн бус ОХУ, Оман зэрэг орнуудын төлөөлөл багтжээ.

АНУ-аас хориг арга хэмжээ аваад буй Иран улс ирэх 9 дүгээр сарын уулзалтанд мөн оролцох хүсэлтээ ирүүлээд байгаа юм байна.

Сүүлийн саруудад олон улсад газрын тосны үнийг өсгөх зорилготой гарцаа танаад байсан ОПЕК болон ОХУ зэрэг орнууд өнгөрсөн 7 дугаар сараас гарцаа нэмэгдүүлээд байгаа билээ.

Зорилтот түвшинд хүрэх хүртлээ холбоотой орнууд олборлолтоо нэмэгдүүлж боломжтой гэж Саудын Араб мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж: Investing.com