Ливи улсын газрын тосны нийлүүлэлт тасалдаж ханш өсөв

АНУ-ын дэмжлэгтэй ОПЕК-ийн орнууд газрын тосны гарцаа нэмэгдүүлж байгаа ч мягмар гаригт Ливи улсын газрын тосны нийлүүлэлтэнд давагдашгүй хүчин зүйлс тохиолдсон талаар мэдээллэснээр ханш өслөө.

Брент төрлийн газрын тосны ханш 78.06 ам.долларт хүрч 76 цент буюу 1 хувиар өссан бол Вест Техас төрлийн газрын тосны ханш 75 центээр өсч 74.69 ам.долларт хүрч тус тус өсчээ.

Хэдийгээр ОПЕК-ийн орнууд гарцаа нэмэгдүүлсэн ч Ливи улс дахь нийлүүлэлт тасалдсанаар ханш өсөхөд голлон нөлөөлсөн гэж арилжаачид онцолжээ.

Зургадугаар сард ОПЕК-ийн орнууд өдөрт 32.32 сая баррель газрын тос буюу өнгөрсөн тавдугаар сараас 320 мянган баррелиар өссөн талаар даваа гаригт Ройтерс агентлаг мэдээллээд байсан билээ.

Даваа гаригт Ливийн Үндэсний Газрын тосны Корпорациас Зүитина болон Харига (Zuetina, Hariga) дахь боомтын тээвэрлэлтэд давагдашгүй хүчин зүйлс тохиолдож боомтууд хаагдсанаар нийлүүлэлт 850 мянган баррелиар буурсан  талаар мэдээллэжээ.

Мөн шинжээчид АНУ-ын газрын тосны олборлолтын хэмжээнд ихээхэн анхаарлаа хандуулж байгаа бөгөөд тус улсын нийлүүлэлт сүүлийн 2 жилд 30 хувиар өсч өдрийн гарц 10.9 сая баррельд хүрээд байгаа юм.

Гэсэн хэдий ч шинжээчид ОПЕК-ийн бодлого болон нийлүүлэлтийн тасалдал газрын тосны үнийг тодорхойлж байна гэж үзжээ.

“Богино хугацаандаа ОПЕК-ийн орнууд болох Саудын Араб, Ирак, Кувейтын гарцын хэмжээ болон Ливи, Венесуэль, Ираны нийлүүлэлтийн тасалдал дэлхийн газрын тосны ханшийг тодорхойлж байна” гэж Голдман Сакс хэлжээ.

 

Эрэлт суларсаар

 

Барклейс банкнаас АНУ-ын газрын тосны эрэлт жилээс жилд 350 мянган баррелиар буурч байхад нийлүүлэлт жилд дунджаар 750 мянган баррелиар нэмэгдэж байгаа талаар мэдээллэжээ.

Дэлхийн газрын тосны томоохон зах зээл болох Азийн орнуудын далайгаарх газрын тосны импорт олон улсын худалдааны маргаан болон нефтийн өндөр үэ зэргээс улбаалан буурчээ.

Хонг Конг дахь HSBC банкны Азийн эдийн засгийн судалгааны багын дарга Фредерик Ньюман “БНХАУ-ын эдийн засгийн өсөлт алгуур буурч байгаа хэд хэдэн үзүүлэлт бий. Үүний нэг нь тус улсын дэд бүтцийн хөрөнгө оруулалт эрчим хүчний салбар руу чиглэж газрын тосны эрэлт нэмэгдэх төлөвтэй байна” гэжээ.

Эх сурвалж: Investing.com