Нийлүүлэлтийг танах сургаар газрын тосны ханш өсөв

Лондон (Ройтерс)-Газрын тосны топ экспортлогч Саудын Араб оны эцэст ОПЕК болон ОХУ-ын гарцад нөлөөлж магадгүйн улмаас зах зээлд гарц буурах хүлээлт нэмэгдэж ханш даваа гаригт өсөв.

Брент төрлийн газрын тосны ханш 24 центээр өсч 67 баррельд хүрсэн бол фьючерс ханш 38 центээр өсч 56.84 ам.долларт тус тус хүрч өсөв.

Энэтхэгийн “Трифека” эрчим хүчний байгууллагын захирал Сукрит Вижаяакар “Газрын тосны нийлүүлэлтийн төлөв байдлаас шалтгаалан газрын тосны ханш тодорхойлогдож байна” гэжээ.

Саудын Араб тэргүүтэй газрын тос экспортлогч ОПЕК-ийн орнууд бусад холбоотон улсуудыг хамтдаа өдрийн гарцаа 1 сая баррелиар бууруулж 1.4 сая баррельд хүргэж зах зээл дэхь тэнцвэрт байдлыг хангахад хамтарч ажиллахыг шаардаж байгаа юм.

ОХУ-ын Эрчим Хүчний сайд Александр Новак даваа гаригт ОХУ ОПЕК-ийн орнуудтай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа бөгөөд нарийн ширийн асуудлыг ирэх сарын 6-нд Вена хотод болох уулзалтаар тохиролцоно гэжээ.

Хэдийгээр Брент төрлийн газрын тосны ханш өссөн ч өнгөрсөн 10 дугаар сарын түүхэн дээд ханш болон 86.74 ам.долларт хараахан хүрээгүй юм. Ийнхүү ханш өсч буцаж буурахад Саудын Араб, АНУ болон ОХУ-ын гарцын хэмжээ нэмэгдэж нөгөө талдаа эрэлт сул байсантай холбоотой юм.

Хэйдж сангууд болон хөрөнгө оруулагчид хэдийгээр ирэх жил нийлүүлэлт өсөх ч эрэлт буурч цаашлаад ханш буурна гэсэн хүлээлттэй байгаа юм.