Нийлүүлэлт буурч магадгүйн улмаас газрын тосны ханш өсөв

Сингапур (Ройтерс)-Хойд далайн орнуудын нефтийн гарц түр хугацаагаар зогсч, ирэх 7 хоногт ОПЕК-ийн орнуудын уулзалтаар тус группын гишүүн орнууд нийлүүлэлтээ бууруулж магадгүй гэсэн хүлээлтийн дор газрын тосны ханш Лхагва гаригт 1 хувиар өсөв.

АНУ-ын Вест Техас төрлийн газрын тосны фьючерс ханш 89 цент буюу 1.5 хувиар өсч 61.10 ам.долларт хүрэв.

Хойд далайн “Buzzard Oil Field” хэмээх газрын тосны үйлдвэр хоолойн эвдрэлээс үүдэн түр зогсолт хийснээр өдрийн 150 мянган баррель олборлодог тус үйлдвэрийн гарц тэр хэмжээгээр тасалдаж улмаар ирэх 12 дугаар сард нийлүүлэх 3 чингэлэг баррелийг нийлүүлэх боломжгүй болсон талаар холбогдох эх сурвалж мэдээллэжээ.

“Trifecta” эрчим хүчний компанийн зөвлөх Сукрит Вижаяакар “Тус компанийн гарц ийнхүү буурснаар Хойд далайн орчмын гарцад нөлөөлж, цаашлаад ханшид нөлөөлж байна” гэжээ.

Хэдийгээр лхагва гаригт шатахууны ханш өссөн ч өнгөрсөн 10 дугаар сараас хойш дэлхийн санхүүгийн зах зээл дэхь тодорхойгүй байдал болон газрын тосны нийлүүлэлт нэмэгдэх зэргээс шалтгаалан 30 гаруй хувиар сулраад байгаа юм.

Ирэх 7 хоногт газрын тос олборлогч ОПЕК-ийн гишүүн орнуудын ээлжит уулзалт Австрийн Венид газрын тосны гарцыг танах талаар хэлэлцэж магадгүй байгаа юм.