Нийлүүлэлт өсч газрын тосны ханш дарамтанд оров

Сингапур (Ройтерс)-Дэлхийн топ гурван газрын тос олборлогч орнуудын гарц нийлээд Иран улсын нийлүүлэлтийн хэмжээнээс давсан тул газрын тосны нийлүүлэлт өсөх сургаар ханш буурав.

Олон улсын газрын тосны жишиг ханш болох Фронт-морт Брент төрлийн газрын тосны фьючерс ханш 72.86 ам.долларт хүрч өмнөх хаалтын ханшаас 3 центээр буурсан бол АНУ-ын Брент төрлийн газрын тосны ханш 63.53 ам.долларт хүрч 16 центээр тус тус буурсан байна.

Шинжээчид гарц нэмэгдэх сургаар нефтийн ханш дарамтанд орж ханш сулрахад хүргэж байна гэжээ.

Арван таван газрын тос олборлогч орноос бүрддэг газрын тосны ОПЕК-ийн орнууд өнгөрсөн 10 дугаар сард газрын тосны гарцаа огцом нэмэгдүүлж нийлүүлэлтийн хэмжээ 2016 оноос хойш дээд түвшиндээ хүрч өдрийн гарц 33.31 сая баррельд хүрсэн талаар Ройтерс агентлаг мэдээллээд байна. Энэ нь өнгөрсөн 9 дүгээр сарын өдрийн гарцаас даруй 390 мянган баррелиар өссөн дүн болжээ.

Өнгөрсөн 8 дугаар сард АНУ-ын нефтийн гарц 11.34 сая баррель буюу өдрийн гарц 416 мянган баррельд хүрсэн талаар тус улсын Эрчим хүчний байгууллагаас өнгөрсөн 7 хоногт мэдээллэсэн билээ.

7 хоногийн гарцын мэдээллээр өнгөрснө 7 хоногт АНУ нийт 11.2 сая баррель газрын тос олборлосон байна.

Барклейс банк “Жилийн дүнгээр эхний 8 сард АНУ-ын газрын тосны өдрийн гарц дунджаар 1.5 саяар нэмэгдсэн. Ингэхдээ томоохон орд газруудын олборлолт түүхэн дээд хэмжээндээ хүрч өссөн” гэв.

АНУ болон ОХУ топ газрын тос олборлогч статусын төлөө өрсөлдөж байгаа ба ОХУ-ын өдрийн гарц 10 дугаар сард өмнөх сарын 11.36 сая баррелиас 11.41 сая баррель буюу хуучин Социалист үеийн хэмжээнд хүрчээ юм.

Харин Саудын Арабын гарц 10 дугаар сард 10.65 сая баррельд хүрч топ гурван газрын тос олборлогчийн хэмжээ 33.41 сая баррельд хүрч дэлхийн нийт 100 сая баррель шатахууны хэрэглээний гуравны нэгийг дангаараа хангаж байгаа юм.

Иран улсын хамгийн том импортлогч байгууллага “Clayton Allen of Height Securities” АНУ-д нөхцөл өөрчлөх хүсэлт хүргүүлээд байгаа ба одоогоор Энэтхэг болон Өмнөд Солонгос хүсэлт хүргүүлээд байгаа юм. Трамп мөн Хятад мөн ийм хүсэлт ирүүлвэл шатахуун импортлохыг зөвшөөрч магадгүй гэж шинжээчид үзжээ.