Нийлүүлэлт өсөх сургаар газрын тосны ханш буурсаар байна

Investing.com-Зах зээлд газрын тосны нийлүүлэлт нэмэгдэнэ гэсэн сургаар мягмар гаригт газрын тосны ханш сүүлийн нэг жилийн доод түвшинд хүрч суларлаа.

Ирэх 1 дүгээр сард биелэх Вест Техас төрлийн газрын тосны фьючерс ханш Нью-Йоркийн таваарын зах зээлд дээр 0.4 хувиар суларч баррель нь 51.41 ам.долларт хүрсэн бол 2 дугаар сард биелэх Брент төрлийн газрын тосны фьючерс ханш Лондонгийн тив хоорондын бирж дээр 0.3 хувиар суларч 60.41 ам.долларт тус тус хүрч сулрав.

Ройтерс агентлаг Саудын Араб 11 дүгээр сард өдрийн гарцаа 11.1-ээс 11.3 сая баррель болгон нэмэгдүүлж гарцаа бүх цаг үеийн дээд түвшинд хүргэсэн талаар мэдээллэжээ.

Ирэх 7 хоногт ОПЕК-ийн орнууд Австрид ээлжит уулзалтаа зохион байгуулахаар болсон ба уулзалтаар гарцаа танаж магадгүй гэсэн хүлээлт зах зээлд байгаа юм.

Энэ 7 хоногийн онцлох үйл явдлаар Их 20 улсын уулзалт байсан бөгөөд АНУ болон БНХАУ-ын тэргүүнүүдийн гадаад худалдааны талаар хийх мэдэгдэл олны анхаарлын төвд байгаа юм.

Сүүлийн саруудад АНУ-аас Саудын Арабад шатахууны нийлүүлэлтээ бууруулахгүй, нэмэгдүүлэхийг шаардаад байгаа ба өчигдөр Dow Jones хэвлэл мэдээллийн байгууллагаас Саудын Араб болон ОПЕК-ийн орнууд өнөөгийн гарцаа бууруулж бууруулж магадгүй гэж мэдээллэжээ.

Саудын Арабын ахлах зөвлөх “Энэ удаад гарцаа бага хувиар бууруулж байгаа ч зах зээлд нөлөөлөхүйц байх болно” гэжээ.

Swiss банкны таваарын зах зээлийн захирал Норберт Рукер “Газрын тос гэдэг бараа хавцалын ирмэгээр явж байна. Зах зээл дэхь хомсдол алгуур буурч илүүдэл бий болох нөхцөл байдал давамгайлж байна” гэжээ.