Норвегийн газрын тосны үйлдвэрийн ажилчид ажил хаялт зарлаж Брент төрлийн газрын тосны ханш өсөв

Норвегийн газрын тосны үйлдвэрийн зуу зуун ажилчид цалингийн асуудлаар удирдлагтайгаа шийдвэрт хүрч чадаагүйн улмаас ажил хаялт зарлаж газрын тосны нийлүүлэлт буурах сургаар нефтийн ханш тэр дундаа Брент төрлийн газрын тосны ханш багагүй өслөө.

Брент төрлийн газрын тосны ханш өчигдрөөс хойш 1-2 хувийн өсөлт үзүүлж нэг баррель газрын тосны ханш 78.32 ам.долларт хүрч өсөөд байна.

АНУ-ын шингэн төрлийн газрын тосны фьючерс ханш 17 цент буюу 0.2 хувиар чангарч 74.02 ам.долларт хүрэв.

Норвегийн газрын тос, тэдгээрийн цооногийн зуу зуун ажилчид цалнгийн асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас өнөөдрөөс эхлэн ажил хаялт зарлаж байгаа бөгөөд ингэснээр нэг орд газрын хэмжээний нийлүүлэлт тасалдах эрсдэлтэй байгаа юм. Ийнхүү зүүн дундад хэсгийн газрын тос олборлогчдын маргаан улам ширүүсч гарц буураад байна.

АНУ-аас дэлхийн газрын тосны тав дахь том газрын тос экспортлогч Иран улсын эсрэг хориг тавьж ирэх 11 дүгээр сар гэхэд газрын тосны экспортыг бүрэн зогсоохоор төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр бусад газрын тос олборлогч орнууд гарцаа нэмэгдүүлэхээс өөр гарцгүй болоод байгаа юм.

ОПЕК-ийн орнууд, Саудын Араб, ОХУ зэрэг орнууд өнгөрсөн сард газрын тосны үнийн хөөрөгдлийг намжаах, Ливи дэхь газрын тосны гарц буурсантай холбогдуулан гарцаа нэмэгдүүлэхээр тохиролцсон юм.

Хэрэв Саудын Араб Иран улсын газрын тосны орон зайг нөхөх байдлаар гарцаа нэмэгдүүлвэл ирээдүйд учирч болзошгүй гэнэтийн нийлүүлэлтийн тасалдалд зах зээл хэт мэдрэг болж болзошгүй юм.

Ливи дэхь газрын тосны боомтууд хаагдсанаар тус улсын хэмжээнд өдрийн гарц 1.2 сая баррелиас 527 мянга болж буураад байгаа талаар өчигдөр тус улсын Үндэсний Газрын Тосны Корпорациас мэдэгдэжээ.

Канадын газрын тосны гарц өдрийн 360 мянган баррель болж буурч АНУ-ын Кюшин, Оклахамад хүргэлтийн цэгтэй фьючерсийн урсгал мөн татарчээ.

Даваа гаригт АНУ-ын Таваарын Арилжааны Коммиссоос 7 дугаар сарын 3-ны байдлаар газрын тосны гарцын хэмжээ нэмэгдэнэ гэж мөнгөний захын менежерүүд төсөөлөөд байгаагаа мэдэгджээ.

 

Эх сурвалж: Investing.com