НЭГДСЭН ВАЛЮТ СУЛАРСААР 6 САР ХАГАСЫН ДООД ХАНШИД ИРЛЭЭ.

 

EURUSD  1,1725-аас одоогийн 1,1550 хүртэл огцом уналаа. Үүнд европын сулхан суурь үзүүлэлтүүд болон нэн тэргүүнд Италийн улс төрийн мухардал нөлөөллөө хэмээн шинжээчид дүгнэж байна.  Тухайлбал Италид тодорхойгүй байдал үүсгээд байсан парламентын сонгуулийн дараа популист засгийн газар бүрдэх нь тодорхой болсон билээ.

“5 од” хөдөлгөөний тэргүүн Луижи Ди Майо болон “Умардын Лиг” популист намын  удирдагч Маттео Сальвинин нар өнгөрсөн долоо хоногт хамтарсан засгийн газрыг бүрдүүлж Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Жузеппе Контиг сонгож эвсэл байгуулахаар тохирсон хэдий ч Сангийн сайдын албан тушаалд ЕХолбоог эрс шүүмжлэх байр суурийг хатуу баримталдаг Паоло Сальвонааг тус улсын Ерөнхийлөгч Сержио Матарелла батлахаас татгалзаснаас үүдээд популист намууд ерөнхийлөгчид итгэл хүлээлгэхгүй байхыг зарласнаар боллоо гэж тайлбарлаж байна.    Евробүсийн  3 дахь том эдийн засагт ийм мухардал өрнөх явцад нэгдсэн валют даралт амсах нь гарцаагүй юм” гэж Франкфурт дахь Commerzbank-ны шинжээч  Эстер Мария Райхельт үзсэн  байна.

Ерөнхий сайдаар ажиллах санал хүлээж авсан Карло Коттарелли Итали улсыг Европын Холбооны гишүүн байхыг бүрэн дэмжихээ илэрхийлсэн байна. Мөн Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барина гэж мэдэгджээ. Мөн эвслийн засгийн газраас баримтлах эдийн засгийн бодлогод Европын засгийн газрууд анхаарал хандуулж байгаа юм.

Үүний зэрэгцээ Испанийн ерөнхий сайд Мариано Ражой баасан гаригт, эрх баригч намын гишүүдийн холбогдсон  авлигын хэрэг явдлын дараа засгийн газрын кабинетдаа итгэх итгэлгүй болсон талаар мэдэгдсэн нь шинэ мэдээ болоод байгаа юм.

www.investing.com