Олон улсад ам.долларын хэрэгцээ, үүрэг суларч болзошгүй

ОХУ-ын Гадаад Хэргийн Яам (ГХЯ) сайд Сергей Лавров олон улс дахь ам.долларын хэрэглээ багасч байгаа өнөө үед ОХУ БНТУ төдийгүй бусад улс орнуудтай гадаад худалдаагаа рублиэр хийх боломжийг судалж байгаа гэдгээ мэдэгдэв.

ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров өнөөдөр БНТУ-д айлчлал хийх тухайгаа тус улстай хэлэлцсэн боловч гадаад худалдаандаа рубль ашиглах боломжийг талаар тодорхой шийдэлд хүрээгүй байна.

Мөн тэрээр “Удахгүй ам.долларын олон улсад гүйцэтгэх үүрэг роль суларч нөөц валютын жагсаалтаас хасагдана гэдэгт итгэлтэй байна. Мөн гадаад худалдааг үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх асуудлыг манай хоёр улс сүүлийн жилүүдэд хэлэлцэж байсан төдийгүй Иран улстай рублиэр худалдаа хийх боломжийг судалж байгаа гэдгийг онцлох нь зүйтэй. Нөгөөтэйгүүр бид аль хэдийн БНХАУ-тай үндэсний мөнгөн тэмдэгтээрээ төлбөр тооцоо хийж эхэлсэн гэдгийг дуулгахад таатай байна” гэжээ.

Даваа гаригт Кремлин ОХУ улс орнуудтай ам.доллар бус рублиэр худалдаа хийхийг санаачилж уриалаад байгааг онцлосон бөгөөд үүнийг бодит ажил болгоход нарийг судалгаа, ажлуудыг хийх хэрэгтэй талаар мэдээллэсэн юм.