Олон улсад гадаад худалдааны маргаан үргэлжүүлэн ширүүсч алтны ханш өсөв

Даваа гаригт АНУ болон БНХАУ-ын гадаад худалдааны маргаан үргэлжлэн ширүүсч алтны ханш чангарч ам.доллар суларлаа.

Нью-Йорк дахь Комексийн бирж дээр наймдугаар сард биелэх нэг трой алтны фьючерс ханш 0.2 хувиар өсч 1,273.6 ам.долларт хүрлээ.

АНУ-ын технологийн салбар дахь БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг АНУ-ын үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа гэж албаны 8 хүн мэдээллээ.

Мөн АНУ-ын төрийн сангийн нарийн бичгийн дарга Стевен Мючин үүнтэй холбоотой хуулийг энэ сарын 29-ний өдөр танилцуулна гэжээ.

Өнгөрсөн баасан гаригт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ЕХ-оос импортолж буй автомашинуудад 20 хувийн татвар ногдуулахаа мэдэгдэж АНУ болон ЕХ-ны худалдааны дайн улам ширүүсээд байгаа юм.

Үүний хариуд ЕХ-оос АНУ-аас татвар ногдуулсан автомашины татварыг нэмэгдүүлсэн үйлдэл бүхэнд хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд байна.

Голлох 6 валютын эсрэг хэлбэлзлийг хэмждэг ам.долларын индекс өнөө өглөө буурч 94.49 нэгжид хүрэв. Ам.долларын ханш өнгөрсөн 4 сараас хойш чангарсан боловч олон улс дахь гадаад худалдааны маргаан газар авснаар сулраад байгаа билээ.

Ам.доллароор илэрхийлэгддэг таваар болох алтны ханш ам.долларын ханшаас ихээхэн мэдрэг бөгөөд гадаад валют эзэмшиж буй хөрөнгө оруулагчдад алт үнэтэй болж ирснээр алтны эрэлт нэмэгдэж үнэ өсөх гол шалтгаан болж байна. Иймээс алтны ханш багагүй өсөөд байна.

Эх сурвалж: Investing.com