Олон улсын худалдааны маргаан, хоригийн асуудал ЕХ-ны улсуудад сөргөөр нөлөөлж байна

БНГУ болон ЕХ-ны эдийн засгийн үзүүлэлтүүд гарахтай зэрэгцэн АНУ-ын татвар болон хоригийн мэдээлэл хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна. Вашингтоны зүгээс ОХУ-ын эсрэг хориг тавьснаар рубль огцом суларч мөн Турк улсын эдийн засаг хямралын түвшинд тун ойр ирснээр лира сулрав.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Иран улсын эсрэг хориг тавихаас гадна тус улсад харьяалагдах компаниудтай худалдаа наймаа, бизнес хийж буй гадаадын компаниудад мөн хориг тавьснаар олон улсын эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ.

Ялангуяа БНГУ-ын бизнесийн холбооноос АНУ-аас тавьж буй хоригууд болон үүний эсрэг авч буй БНХАУ-ын  арга хэмжээ нь тус Холбооны бизнесийн орчинд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байгааг онцлов.

ING-ийн эдийн засагч Карстен Брзески “АНУ болон БНХАУ-ын маргааны асуудал мөн л ирэх 7 хоногт анхаарлын төвд байхаар байна. Түүнчлэн, ОУВС-ын хөтөлбөрт орж болзошгүй болоод байгаа БНТУ ихээхэн анхаарал татахаар байна” гэв.

АНУ-ын иргэн шашны номлогч Эндрью Брансоныг 2016 оны Турк улсын төрийн эргэлтийг дэмжсэн шалтгаанаар Анкарагийн эрх баригчид баривчилж хорьсоны хариуд АНУ-аас тус улсын эсрэг хориг тавьсан бөгөөд БНТУ-ын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган АНУ-ын хэрэгжүүлсэн энэхүү хориг арга хэмжээ нь стратегийн түншүүдийн хувьд байж боломжгүй үйлдэл хэмээн өнгөрсөн Бямба гаригт тус улс дахь АНУ-ын Хууль зүйн болон Дотоод хэргийн яамдын өмч хөрөнгийг битүүмжлээд байгаа юм.

Мөн Эрдоган улсынхаа мөнгөний бодлого, улсынхаа бүхий л эрх мэдлийг гартаа атгасан явдал болон АНУ-тай байгуулсан дипломат харилцаа сэвтэж болзошгүй байгаатай холбогдуулан тус улсын мөнгөн тэмдэгт Лира түүхэн доод түвшинд хүрч сулраад байна.

Ирэх мягмар гаригт Герман улс 2018 оны эхний хагас жилийн эдийн засгийн өсөлтөө танилцуулах юм. Ройтерсийн шинжээчдийн судалгаагаар АНУ-ын татвар болон хоригийн асуудлын хажуугаар Германий эдийн засаг эхний хоёрдугаар хагаст 0.4 хувиар тэлэх хүлээлттэй байгааг танилцуулав.

Эх сурвалж: Investing.com