Олон улсын “Crowdfunding Firm Indiegogo” компани хөрөнгөөр баталгаажсан криптовалют гаргана

Олон улсын “Crowdfunding Firm Indiegogo” компани өөрийн цахим хуудаснаа үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан криптовалют гаргах болсоноо мэдэгджээ.

Ингэснээр Crowdfunding Firm Indiegogo нь өөрсдийн хөрөнгө оруулагчиддаа “St. Regis Aspen” зочид буудлын хувьцааг хөрөнгөөр баталгаажсан криптовалют хэлбэрээр худалдан авч хувь эзэмших санал тавиад байгаа юм.

The Verge сайтын мэдээллэснээр Aspen coin гэх дижитал валют АНУ-ын Үнэт цаасны хороонд бүртгэгдээд байгаа бөгөөд үүгээр ам.доллар төдийгүй биткойн, ethereum худалдан авах боломжтой болсон гэжээ.

Дижитал валютад суурилсан Crowdfunding төсөл нь “St. Regis Aspen” зочид буудалд 12 сая ам.долларын хөрөнгө босгохоор ажиллаж байгаа ба өнөөдөр захиалгаа авч эхлэх юм байна.

2017 оны 12 дугаар сард “Crowdfunding Firm Indiegogo” нь MicroVentures-ийн дижитал валютын цахим хуудасны анхны криптовалютыг нийтэд санал болгож хөрөнгө босгосон туршлагатай компаниа аж. Ийнхүү криптовалютаарх хувь эзэмшлийг олон нийтэд санал болгохын тулд Санхүүгийн Зохицуулах Байгууллага (Financial Industrial Regulatory Authority)-тай хамтран ажиллаж байжээ.

Тус компанийн үүсгэн байгуулагч Слава Рубин “криптовалют болон хөрөнгөөр баталгаажсан валют нь өөр хоорондоо ялгаатай төдийгүй хөрөнгөөр баталгаажсан дижитал валют нь илүү эрсдэл багатай ба ирээдүйд үнэ цэнэ нь өсөх боломжтой хөрөнгө” гэсэн талаар The Verge сайт мэдээллэжээ.

“Crowdfunding” буюу интернет орчинд суурилсан олон нийтээс хөрөнгө босгох төслийг санаачлагч “Crowdfunding Firm Indiegogo” нь 2008 онд байгуулагдсан ба сайн дурын үйл ажиллагаа, стартап компани болон бусад сангуудад 5 хувийн шимтгэлтэй хөрөнгө оруулалт хийх боломж олгодог компани юм.

Эх сурвалж: cointelegraph.com