Оны сүүлээр яагаад криптовалютууд чангарах вэ?

Сүүлийн 9 жилийн хугацаанд Биткойны ханш 80 хувиар суларсантай холбоотой ханшийн томоохон 4 огцом хэлбэлзэл болсон байдаг. 2018 онд болсон огцом ханшийн хэлбэлзлийн үр дүнд ханш 69 хувиар суларсан бөгөөд түүхэн уналтыг авч үзвэл 2010, 2011 оны 8 дугаар сар, 2014, 2018 оны 1 дүгээр сард 70-аас 80 хувиар ам.долларын эсрэг буурсан юм.

Энэ 9 жилийн хугацаанд биткоин байр сууриа илүү бэхжүүлж чадсан гэж болох бөгөөд хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа хэвээр хадгалсан юм. Үүний дараа Биткойн 6,300-аас 6,800 ам.долларын орчимд тогтворжсон ч бусад Ripple болон Ethereum-ийн хэлбэлзэл өндөр хэвээр байгаа юм.

CNBC-ийн криптовалютын арилжааны платформын Гүйцэтгэх захирал Эрик Вүүрис Биткойн болон бусад дижитал валютын уналтын үе алгуур дуусч байгаа гэжээ. Тэрээр криптовалютын зах зээлийн уналтын үе дууссан гэж хэлж чадахгүй ч бид хамгийн хүнд үеэ давсан гэдэгт итгэлтэй байна гэж мэдэгджээ. Энэхүү Эрик Вүүрисийн анализийг ч шинжээчид үгүйсгэхгүй байгаа юм. Учир нь өнгөрсөн 6 дугаар сараас хойш дижитал валютын зах зээлийн үнэлгээ доод цэг болох 190 тэрбум ам.доллароос дээшилж 230 тэрбум ам.долларт хүрээд байгаа аж.

Вүүрис хэлэхдээ ханш буурч бага түвшинд хэлбэлзэж байгаа нь криптовалвт худалдан авах үе болсон гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: cointelegraph.com