ОПЕК БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХЭВИЙН ХЭМЖЭЭНД БАРЬЖ МАГАДГҮЙ

Хэдхэн долоо хоногийн өмнө ОПЕК-ийн үндэстэн дамнасан албан тушаалтнууд 2018 оны сүүлч гэхэд бүлэглэлийн үйлдвэрлэлийн бууруулалт үр дүнтэй хэвээр байх баталгааг гаргаж ирэхийг баталж, улмаар ирэх жил хүртэлх хугацаагаар сунгах боломжтой гэж хэлсэн. Гэвч одоо хэдхэн долоо хоногийн дараа болох Венийн хуралдаанаар ОПЕК үйлдвэрлэлийн хязгаарыг нэмэгдүүлэх бодлогоо зөөлрүүлэх талаар хөндөж болзошгүй байна.

Газрын тосны зах зээл нь хэдэн жилийн туршид харьцуулашгүй байсаар ирсэн. ЭЗХАХБ-ын газрын тосны нөөцүүд 3-р сард 5 жилийн дундажтай харьцуулахад буурчээ. Мөн бараа материалын түвшин дунджаас доогуур байгаа юм. Brent-ийн үнэ нь 2014 оноос хойш анх удаа нэг баррель нефтийн үнэ 80 ам.долларт хүрч, Венесуэл, Ангол, Нигери, Иран зэрэг улсуудын газрын тосны зах зээл хүндхэн байдалтай байна.

Саудын Араб нь газрын тосны зах зээлд маш их анхаарал хандуулж Саудын Арамкогийн IPO-ийн хувьцаанаас үүдэлтэй зах зээлийг чангатгах сонирхол их байгаа юм байна. Мөн бүлгийн шийдвэрт гарсан ан цав улам өргөжин тэлсээр байна. Саудын Араб, ОХУ, ОПЕК-ийн бусад гишүүд энэ долоо хоногт ОПЕК болон ОПЕК-ийн бус үйлдвэрлэлийн зах зээлийг хэт дөвийлгөж байна гэж Аргус Медиа мэдээлэлсэн байна.

www.oilprice.com