ОПЕК-ийн орнууд гарцаа нэмэгдүүлэхээр шийдвэрлэж газрын тосны ханш буурав

Өнгөрсөн баасан гаригт Австрийн Вена хотод ОПЕК болон тэдгээрийн түнш улсуудын уулзалтаар газрын тосны гарцыг нэмэгдүүлэх болсонтой холбогдуулан хүлээлтийн дагуу Брент төрлийн газрын тосны ханш өнөө өглөө 1.5 хувиар буурлаа.

Гэсэн хэдий ч энэ жил газрын тосны ханш төдийлөн буухгүй гэж шинжээчид таамаглаж байгаа юм.

Брент төрлийн газрын тосны ханш өмнөх хаалтын ханшаас 1.8 хувиар буурч 74.22 ам.долларт хүрэв.

АНУ-ын газрын тосны олборлолт болон Канадын гарцын хэмжээ буурсан ч олон улсын газрын тосны жишиг Вест Техас төрлийн нэг баррель газрын тосны ханш 0.2 хувиар суларч 68.42 ам.доллартой тэнцлээ.

ОПЕК-ийн орнууд хүлээлтийн дагуу төдийлөн өндөр хэмжээгээр гарцаа танаагүй ч шийдвэр гарснаас хойш ханш өсөөд байгаа юм.

ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнууд болох ОХУ нь 2017 оноос хойш өдрийн гарцыг 1.8 сая баррелиар бууруулаад байсан юм.

Венесуэль болон Ангола дахь асуудлаас үүдэн ОПЕК-ийн орнууд зорилтот хэмжээнээсээ бага дүнгээр гарцаа танаад байсан учраас тэрхүү илүү хэмжээгээр нийлүүлтээ танана гэж Саудын Араб-аас мэдэгдсэн аж.

Өнгөрсөн ням гаригт Голдман Сакс “Бямба гаригийн ОПЕК-ийн орнуудын хэвлэлийн бага хурлаар 2018 оны хоёрдугаар хагас гэхэд өдрийн гарцын хэмжээг 1 сая баррелиар нэмэгдүүлнэ гэх шийдвэр маш тодорхой болсон” гэв.

Өнгөрсөн ням гаригт Голдман Сакс “Газрын тосны гарцыг нэмэгдүүлэх биш тэнцвэрт байдлыг хангах зорилгоор ОПЕК-ийн орнууд гарцаа нэмэгдүүлсэн ч таамаглаж байснаас өндөр хэмжээгээр өсгөсөн” гэв.

Дубайгийн Эмират дахь NBD банкны таваарын зах зээлийн шинжээч Эдвард Белл “ОПЕК-ийн гишүүн орнуудаас Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улс, Кувейт зэрэг улсууд голлон гарцын хэмжээгээ нэмэгдүүлж ажиллана” гэжээ.

Венийн үнийн гэрээний талаар тэрээр “нефтийн ханш он дуустал 65-70 ам.долларын хооронд хэлбэлзэнэ” гэж таамаглаж байгаа аж.

Өнгөрсөн 7 хоногт АНУ-ын эрчим хүчний компаниудаас нэг нь газрын тосны цооногоо хааснаар сүүлийн 12 долоо хоногт гарсан гарц танах арга хэмжээ болсон бөгөөд цооногийн тоо 862 хүрч буурсан байна.

Голдман Сакс-аас “Канад газрын тосны гарцаа танаснаар Хойд Америк 360 мянган баррелийн дутагдал үүсгэж магадгүй” гэв.

Эх сурвалж: Investing.com