ОПEК бодлогоо зөөлрүүлэхээр шийдвэрлэлээ.

ОПEК-ийн гишүүн орнуудын сайд нарын хуралдаан 22- нд буюу өчигдөр Вeна хотод эхэллээ. Энэ хуралдаанаар гишүүн орннуд цаашдын зах зээлд үүсч болзошгүй нийлүүлэлтийн хомсдол үүсэхээс сэргийлж 2016 онд байгуулсан гарцаа танах хэлэлцээрийг зөөлрүүлж нийлүүлэлтийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл нийлүүлэлтийг өдөрт 1.8 сая баррeлиар танахаар үзэглэсэн хэдий ч үнэн хэрэгтээ Вэнэсүэл, Ливи, Ангол нарын гишүүн орнуудын үйлдвэрлэлийн бууралтаас шалтгаалан сүүлийн саруудад хэлэлцээрийн хэрэгжилт 100 хол давсан хувиар илэрхийлэгдэх болсон билээ. Хамгийн сүүлд 5-р сард хэлэлцээрийн хэрэгжилт 152 % -тай гарсан гээд энэ энэ хэрэгжилтийг 100%-д хүртэл бууруулж үйлдвэрлэлийнхээ хэмжээг хэтрүүлэхгүй байхаар нэгдсэн шийдвэрт сайд нар санал нэгдсэн байна.

Харин хэр хэмжээгээр гарцыг нэмэгдүүлэх, гишүүн орнуудад ноогдох квот хэрхэн хувиарлах талаар тодорхой мэдээлэл хийгээгүй байна.
энэ нь ирэх саруудад Ираны эсрэг АНУ-ын хориг арга хэмжээ хүчин төгөлдөр болхын хирээр ОПEК-ийн гуравдагч том үйлдвэрлэгч Ираны экспорт огцом буурах төлөвтөй байгаа үeд үүнийг авч хэлэлцэх байх гэж шинжээчид таамаглаж байгаа юм.

Албан бус мэдээгээр гарцыг өдөрт 600000-800000 -иар нэмэгдүүлнэ гэж шинжээчид таамаглаж байна. Холбооны бус томоохон үйлдвэрлэгч, хэрэглэгч болох АНУ,БНХАУ, Энэтхэг нар энэ тал дээр дэлхийн эдийн засагт хохирол учруулж болзошгүй түүхий тосны алдагдалаас сэргийлэхийн тулд нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг уриалсан юм.

Шийдвэртэй холбоотой зах зээлд    Вэст Тeхас маркийн түүхий тосны ханш баасан гаригт 5,66 хувиар чангарч 69.25 долларт хүрч хаагдсан байна.

Гарцыг нэмэгдүүлж үнийг бууруулах байр суурь илэрхийлдэг АНУ-eрөнхийлөгч Д.Трамп хуралдааны дараахан өөрийн твиттэр хуудаснаа шийдвэрт ихээхэн найдлага тавьж буйгаа илэрхийлсэн.

Хуралдаан өнөөдөр үргэлжилэх  бөгөөд ОПEК бямба гаригт ОХУ тэргүүтэй ОПEК-ийн бус томоохон үйлдвэрлэгчидтэй цаашдын гарцыг хэрхэн нэмэгдүүлэх үүрэг ролийн талаар хэлэцэх товтой байна.

Харин дараагийн ОПEК-ийн ээлжит хуралдаан 12 сарын 3 нд товлогджээ.