ОПEК-ийн орнууд гарцаа нэмэгдүүлэх тал дээр нэгдмэл бус байр суурьтай байна.

ОПЕК түүнтэй түншлэгч холбоотнууд энэ сарын 22-нд Вена хотод уулзах үеэр Саудын Араб болон ОХУ нарын дэвшүүлээд байгаа газрын тосны гарцаа нэмэгдүүлэх саналд Иран, Ирак, Вэнэсүэл зэрэг үйлдвэрлэгчид эсрэг байр суурьд нэгдэнэ гэдгээ ням гаригт ОПEК дахь Ираны төлөөлөгчөөр дамжуулан мэдэгдлээ.

Тэрээр “Саудын Араб,ОХУ газрын тосны гарцаа нэмэгдүүлье гэвэл нэгдсэн дэмжлэг авах ёстой. Хэрэв тэд бие даан цаашид шийдвэр гаргаад явбал OПEК-ийн хэлэлцээр цуцлагдана” гэж Ираны төлөөлөгч мэдэгдээд авсан.

Энэ хуралдаанаар ирэх саруудад ОПEК-гарцаа 300000-600000 баррeлиар нэмэгдүүлэх эсэх талаар авч хэлэлцэх юм.

Энэ талаар өнгөрөгч пүрэв гаригт ОХУ-ын тал ОПEК болон түншлэгч орнууд гарцаа өдөрт 1.5 сая баррелаар нэмэгдүүлэх боломжийг харгалзан үзэх хэрэгтэй гэж ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдсэн.

Харин Саудын Араб өдөрт 500000 аас -1 сая баррель хүртэлх гарцаа намагдүүлэх янз бүрийн хувилбаруудыг хэлэлцэж байгаа гэжээ.
Ийнхүү газрын тос олборлогч орнууд санал зөрөлдөөнтэй байгаа нь ийнхүү харагдаж байна.

Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп твиттер хуудсаараа дамжуулан OPEC-ийн гишүүн орнуудыг шүүмжилсэн нь мөн анхаарал татсан. Шатахууны үнэ өндөр байх нь дунд хугацааны сонгуулийн дүнд нөлөөлнө гэж Трампын засаг захиргаа болгоомжилж байгаа учраас газрын тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр хичээж байна гэж ажиглагчид дүгнэж байна.

www.bloomberg.com