Саудын Арабын газрын тосны тээвэрлэлтийн хөлөг халдлагад өртөж ханш өсөв

Пүрэв гаригт Саудын Арабын газрын тос тээвэрлэж явсан хоёр хөлөг онгоц халдлагад өртөж Брент төрлийн газрын тосны ханш өслөө.

Брент төрлийн газрын тосны фьючерс ханш 59 центээр өсч нэг баррель нь 74.52 ам.долларт хүрч гурав дахь өдрөө дарааллан өсөөд байна. Харин Вест Техас төрлийн газрын тосны ханш өмнөх өдрийн хаалтын ханшаас 6 центээр өсч 69.36 ам.долларт хүрч өсөв.

Дэлхийн газрын тосны хамгийн том экспортлогч Саудын Арабын улс пүрэв гаригт Йемен болон Ираны Гоуты хөдөлгөөний хүмүүс Улаан тэнгисээр газрын тос тээвэрлэж явсан Саудын Арабын тээвэрлэлтийн хөлөг рүү халдсанаар тээвэрлэлтийг зогсоогоод байгаа талаар тус улсаас мэдээллээд байна.

Саудын Арабын газрын тос олборлолтын эх газар болсон Рас Танура гэх газарт тус улсын газрын тосны экспортын гол терминал байрладаг бөгөөд тус улсын газрын тосны дийлэнх хэсгийг “Strait of Hurmoz” буюу Перс болон Оманы булангаар дамжуулан тээвэрлэж экспортолдог ажээ. Энэхүү хэсэг газар нь Саудын Арабын зүүн өмнөд хэсгийн худалдаачид болон Рас Танураг Газар дундын тэнгис болон Улаан тэнгисийг холбодог Улаан тэнгисийн Яанбу боомттой холбодог гол зам юм.

Энэхүү хоолойгоор өдөрт 4.8 сая баррель газрын тос, боловсруулсан нефт тээвэрлэж Европ, АНУ болон Азийн орнууд руу зөөвөрлөдөг хэмээн АНУ-ын Эрчим Хүчний Мэдээллийн албанаас мэдээллээд байна.

Гэхдээ Саудын Араб Петролиум гэх хоолойгоор мөн газрын тосоо экспортолдог бөгөөд энэ нь тус улсын зүүн хэсгээс олборлосон газрын тосыг Яанбу боомт руу зөөвөрлөн цаашлаад Европ болон Хойд Америк руу экспортолдог аж.

Тус хоолойгоор өдөрт 5 сая баррель газрын тос экспортлодог бөгөөд энэ нь Саудын Арабын нийт газрын тосны экспортын 60 гаруй хувийг бүрдүүлдэг.

Петромаксын Оливер Жакоб тэмдэглэлдээ Саудын Араб энэхүү хоолойгоор газрын тосоо экспортолсноор даатгалын хүү, шимтгэл болон тээвэрлэгч онгоцуудын бэлэн байдалд байхыг шаардаж шууд нөлөө үзүүлдэг гэв.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын газрын тосны нөөцийн хэмжээ хүлээлтээс бага гарч Вест Техас төрлийн газрын тосны ханш өсөөд байсан юм.

АНУ-ын ерөнхийлөгч болон ЕХ-ын тэргүүн нарын уулзалтын дараа олон улсын худалдааны маргааны хурцадмал байдал багахан ч гэсэн намжаад байгаа билээ.

Эх сурвалж: Investing.com