Саудын Араб нефтийн гарцыг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч байна

Саудын Араб ОПЕК-ийн гишүүн орнуудыг газрын тосны нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийг уриалж байгаа боловч тус улсын хичээл зүтгэл талаар болоод байгаа талаар албаныхан Лхагва гаригт мэдээллээ.

Газрын тосны гол хэрэглэгч БНХАУ болон АНУ-ын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх байдлаар нефтийн үнийг бууруулах зорилгын хүрээнд ирэх баасан гаригт ОПЕК-ийн орнууд газрын тосны зах зээлийн ирээдүйн төлөв байдал, хэтийн төлөв, бодлогын талаар хэлэлцэх юм.

Эрэлт нэмэгдэж байгаа өнөө цагт газрын тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гэсэн Саудын Араб болон ОХУ-ын саналыг Иран улс тийм ч таатай хүлээж авахгүй байгаа бөгөөд энэхүү хэлэлцээрт нэгдэх боломжгүй гэдгээ мягмар гаригт мэдэгдээд байгаа билээ.

Саудын Арабын түнш орнууд болох Арабын Нэгдсэн улс, Кувейт, Оман, Бахран зэрэг улсууд Саудын Арабыг АНУ-ын газрын тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гэсэн зорилтод хэтэрхий хурдан хариу үйлдэл үзүүлж ОПЕК-ийн гишүүн бус ОХУ болон Рияадын хамтын ажиллагаанд тийм ч таатай хандахгүй байгааг онцлов.

Мягмар гаригийн Gulf компаний уулзалтаар газрын тосны сайдууд нийлүүлэлтийн гарцыг хэрхэн хэр хэмжээгээр нэмэгдүүлэх талаар нэгдмэл саналд хүрээгүй бөгөөд нэмэгдүүлсэн тохиолдолд алгуур нэмэгдүүлэх болсныг албаны хүн мэдэллээ.

2016 онд 27 ам.доллартой тэнцэж байсан нэг баррель газрын тосны ханш сүүлийн 18 сарын хугацаанд ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнуудын газрын тосны гарцыг царцаах байдлаар газрын тосны үнийг өсгөх зорилгоор нэг өдрийн гарцыг 1.8 сая баррелиар танаж өгснөөр зах зээлийн тэнцвэрт байдлыг нэмэгдүүлж нэг баррель газрын тосны үнэ 75 ам.долларт хүрч өссөн билээ. ОХУ-аас гишүүн болон гишүүн бус орнуудад нэг өдрийн гарцыг 1.5 сая баррелиар нэмэгдүүлснээр өнөөгийн хурдацтай нэмэгдэж буй газрын тосны эрэлтийг хазаарлаж зах зээлийн шинэ тэнцвэрийг бий болгох боломжтой гэсэн санал гаргаад байгаа юм.

Гэсэн хэдий ч Ирак, Иран, Венесуэль, Алжир зэрэг улсууд газрын тосны ханш огцом буурч болзошгүй хэмээн гарц танах саналыг хүлээн аваагүй байна.

ОПЕК-ийн эх сурвалжаас авч үзвэл ирэх баасан гаригт өдрийн гарцыг 1 сая баррелиас доош хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж мэдэгдээд байгаа юм.

Лхагва гаригт Иран улс ОПЕК-ийн орнууд өнөөгийн гарц танах хэлэлцээрийг 2018 он дуустал баримтлан ажиллах нь зүйтэй гэж газрын тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Investing.com