Саудын Араб эрэлтийг хангана гэснээр газрын тосны ханш сулрав

Сингапур (Ройтерс)-Ирэх сараас Иран улсын эсрэг авч хэрэгжүүлэх хориг арга хэмжээний хүрээнд бий болж болзошгүй газрын тосны хомсдолыг Саудын Араб нийлүүлэлтээ нэмэгдүүлэх замаар хангаж ажиллана гэснээр шатахууны ханш өмнөх өдрөөс 5 хувиар сулраад байна.

Брент төрлийн газрын тосны фьючерс ханш 76.37 ам.долларт хүрч өмнөх өдрийн хаалтын ханшаас 7 центээр буурч, Вест Техас төрлийн газрын тосны ханш 66.31 ам.долларт хүрч 12 центээр тус тус буурав.

Мягмар гаригт Саудын Арабын Эрчим хүчний сайд Халил Ал Фалих Рияад дахь хөрөнгө оруулалтын уулзалтан дээр “Иран улсын эсрэг авч хэрэгжүүлэх хориг арга хэмжээний хүрээнд бий болох эрэлтийг хангах хүрээнд бүхий л арга хэмжээг авна” гэжээ. Австралийн Ривкин Секьюритизээс “Саудын Араб эрэлтийг давсан нийлүүлэлт хийнэ гэснээр шатахууны ханш огцом суларсан” гэв.

Гэхдээ Саудын Арабын мэдэгдлээс гадна эдийн засгийн үзүүлэлтүүд шатахууны ханшид дарамт болоод байсан юм.

Дэлхийн санхүүгийн хямралаас хойш хамгийн өндөр хувиар буурсан Өмнөд Солонгосын KOSPI 100 индекс өнгөрсөн жилд 19 хувиар суларсан бөгөөд дэлхийн худалдааны трендтэй ижил түвшинд хөдөлдөг энэхүү индекс буурснаар цаашид дэлхийн худалдааны идэвхижил сулрана гэж шинжээчид үзэж байгаа юм.

АНУ-ын эрчим хүчний институтээс 2018 оны 10 дугаар сарын 19-ний байдлаар газрын тосны нөөцийн хэмжээ 9.9 сая баррелиар өсч 418.4 сая баррельд хүрсэн талаар Мягмар гаригт мэдээллэв.

Морган Стейнли “өнөөгийн газрын тосны цооног, олборлолтын хэмжээнээс харахад тус зах зээл тийм өөдрөг харагдахгүй байна” гэжээ.

Энэ бүхний эсрэг АНУ-ын банк “Оны эцэст Брент төрлийн газрын тосны ханш 85 ам.долларт хүрнэ гэж харж байгаа” гэжээ.

Эх сурвалж: Investing.com