Тавдугаар сард Японы ажилгүйдлийн түвшин 2.2 хувьд хүрч буурлаа

Токио, 6 дугаар сарын 29 (Ройтерс)-Баасан гаригт Японы Дотоод Хэргийн Яамнаас тус улсын ажилгүйдлийн түвшин тавдугаар сард 2.2 хувь гарч сүүлийн 40 жилийн хамгийн бага түвшинд хүрч сайжирсан талаар мэдээллээ.

Улирлын дүнгээр ажилгүйдлийн түвшин дөрөвдүгээр сард 2.5 хувиас буурч эдийн засагчдын 2.5 хувь гэсэн төсөөллөөс доогуур гарсан юм.

Ажилд орох өргөдөл гаргаж буй хүмүүсийн харьцаа үзүүлэлт 1.6 болж дөрөвдүгээр сарын 1.59 нэгжээс 0.01 нэгжээр өсч 1974 оны нэгдүгээр сараас хойш хамгийн бага үзүүлэлтийг үзүүлж эдийн засагчдын 1.59 гэсэн төсөөлөлтэй нийцсэн аж.

Төв банкны бодлогын талаарх мэдээ, ажилгүйдлийн түвшин болон инфляцийн талаарх мэдээ нь тухайн улсын валютын ханшинд шууд нөлөө үзүүлдэг хамгийн гол макро мэдээнүүд байдаг.

Эх сурвалж: nasdaq.com