Тесла Model 3 загварын үйлдвэрлэл 7 хоногоор зогсов

Tesla корпораци Model 3 загварынхаа үйлдвэрлэлийг 2 сард долоо хоногийн хугацаатай зогсоосноо мэдэгджээ. Автоматжуулалтыг сайжруулж, үйлдвэрлэлийг удаашрахад нөлөөлсөн шалтгааныг тодорхойлохын тулд Калифорнийн Фремонт дахь үйлдвэрийг 2-р сарын 20-24 хооронд зогсоохоор төлөвлөсөн байснаа Блүүмберг-д дурьджээ.

Үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд Тесла ачаалалтай ажиллаж байгаа ба хүчин чадлыг 1-р улиралд багтаан долоо хоногт 2500 ширхэг машин, 2-р улиралын сүүлээр долоо хоногт 5000 ширхэгт хүргэх хүлээлт бий.

Харин Tesla компанийн хувь 1-р улиралдаа багтаан долоо хоногт 5000 ширхэгийг үйлдвэрлэдэг болно гэж найдаж байгаа юм байна. Нэгдүгээр сард Тесла өнгөрсөн IV улиралын нийлүүлэлт нь таамгалснаас бага байсан тухай тайландаа тусгасан байсан.

Он гарсаар Тесла-ийн хувьцаа 5% өсөөд байгаа бол S&P 500 4,2% өсөлттэй байна.

www.marketwatch.com