ТОМООХОН 3 ҮЙЛДВЭРЛЭГЧ ГАРЦАА НЭМЭГДҮҮЛСЭН НЬ ТҮҮХИЙ ТОСНЫ ХАНШИЙГ ОГЦОМ УНАХАД ХҮРГЭЛЭЭ.

 

Дэлхийн хамгийн том 3 үйлдвэрлэгч болох  ОХУ, АНУ, Саудын Араб гарцаа нэмэгдүүлсэнтэй холбоотой  даваа гарагт зах зээлд газрын тосны ханш уналтын бүсэд арилжаалагдаж байна.  WTI -ийн хувьд хаалтын ханшнаас даруй 1.7 $ буюу 2.5% ийн уналт үзүүлж  одоогоор  66.17 долларт арилжаалагдаж байна. Ханш сэргэж 5 сар гарсанаас хойш 3 жил хагасын дээд цэг 72.80 $ хүрсэн нь саяхан.

Тухайлбал, ОХУ -ын эрчим хүчний сайд ноён Новак  үйлдвэрлэлийн бууралтыг зөөлрүүлэх  эрмэлзэлтэй байгаагаа өнгөрөгч Пүрэв гаригт анх удаагаа мэдэгдсэн байна . Мөн энэ оны 2-р  хагаст ОХУ газрын тосны олборлолтыг 1 сая орчим баррелиар нэмэгдүүлэхээр хэлэлцэж байгаа тухайгаа мэдэгдсэн нь ханшийг хөдөлгөх хүчин зүйл болсон юм. ОХУ нь ОПЕК-ийн гишүүн бус орон бөгөөд энэ байгууллагатай нягт хамтран ажилласаар ирсэн юм.

Нөгөөтөйгүүр ОХУ-ын энэ асуудлаас гадна  топ үйлдвэрлэгч болох АНУ-ын  дотоодын түүхий тосны хайгууль олборлолт тасралтгүйгээр өссөн мэдээтэй байна. Тус улсын түүхий тосны хагуулийн цооног 5/25 ны байдалаар 15 цооног нэмэгдсэнээр нийт 859 хүрсэн бөгөөд энэ нь 2015 оноос хойших хамгийн өндөр түвшин юм. 7 хоног тутмын эдгээр мэдээнүүд нь түүхий тосны арилжаачдын хувьд чухал мэдээ болдог билээ. Харин тус улсын олборлолт дахин шинэ дээд амжилтаа тогтоож өдөрт  10.725 сая / баррель хүрсэн гэжээ.

 

Мөн тус улсын түүхий тос болон бензиний нөөцүүд хүлээгдэж байснаас өндөр өсөлттэй байсан нь  өнгөрөгч 7 хоногт ханшийн уналтад түлхэц болж өгсөн байна.