Трамп АНУ-аас ОХУ-ын эсрэг баримталж байсан бодлогыг буруушаажээ.

U.S. President Donald Trump and Russia’s President Vladimir Putin shake hands as they meet in Helsinki, Finland July 16, 2018. REUTERS/Kevin Lamarque

Удаан хүлээлгэсэн Трамп, Путин нарын уулзалт өнөөдөр болж Трамп хоёр улсын хоорондын харилцааг сайжруулахад ихээхэн анхаарах төдийгүй өнгөрсөнд Вашингтоны зүгээс ихээхэн тэнэглэж байсан гэж өөрсдийгөө буруутгажээ.

Уулзалт Финлянд улсын ерөнхийлөгчийн гоёмсог харшид болж Трамп Путинд зориулж дотно мэндчилгээгээр уулзалтыг эхлүүлж хоёр улсын хоорондын харилцааг өнө эртнээс сайжруулах хүсэлтэй байсан тухайгаа хэлжээ.

“Тэрээр манай хоёр улсын харилцаа маш онцгой төдийгүй үүнийг олон жил ярьж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Миний ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд АНУ ОХУ-тай харилцаагаа ямагт сайжруулахын төлөө байна” гэв.

Гэхдээ мэндчилгээний утга санаа АНУ-ын бодлогын эсрэг утга санаатай байсан талаар Трампыг шүүмжлэгчид онцлоод байгаа юм.

Тэрээр уулзалт болохоос хэдхэн цагийн өмнө өөрийн Твиттер хуудаснаа “АНУ болон ОХУ-ын хоорондын харилцаа хэзээ ч муу байгаагүй бөгөөд АНУ-ын хийж байсан өмнөх алдаа болон тэнэглэлд баярлалаа” гэж жиргэжээ. Түүний постонд ОХУ-ын Гадаад хэргийн сайд лайк дарж “Бид санал нэгдэж байна” гэж хариу бичжээ.

Харин Трампын эсрэг байр суурьтай байдаг Ардчилсан намын конгрессийн гишүүн өөрийн Твиттер хуудаснаа “Трамп Цагаан ордонд Кремлийн талаар ухуулга хийж байна” гэж жиргэжээ.

Хоёр орны удирдагчид өдрийн цайнаас өмнө орчуулагчгүй хаалттай хэлбэрээр уулзалт хийсэн бөгөөд үүний талаар ерөнхийлөгч Трамп бид өргөн хүрээний сэдвийн дор яриа өрнүүлсэн, үүнд, гадаад худалдаа, цэргийн хүч, цөмийн зэвсэг, БНХАУ гэх мэт гэжээ.

Трамп АНУ болон ОХУ-ын Хүйтэн дайнаас хойшх хоёр улсын хоорондын харилцаанд нөлөөлөөд буй Украйны асуудал, ОХУ-ын Сирийн Башар Ал-Ассадад тусалсан явдал, Англи улсыг тагнуулдаж, сонгуулийн үйл ажиллагаанд нөлөөлсөн гэх мэт ямар ч асуудлын талаар дурьдаагүй байна.

АНУ-ын Ардчилсан намын төлөөлөгч, Гадаад харилцааны холбооны гишүүн Грегори Микс “манай хоёр улсын харилцаа ихээхэн муу байгаа бөгөөд Трамп эдгээрийг дурьдахыг хүсэхгүй байна. Хэдийгээр хүйтэн дайны үед хоёр улсын харилцаа муу байсан боловч АНУ-ын ерөнхийлөгч Кремлийн талаар ухуулга хийсэн зүйл байхгүй” гэжээ.

Хоёр улсын ерөнхийлөгчийн уулзалтын хөтөлбөрийн талаар тодорхой мэдээлэл байхгүй бөгөөд уулзалтын уур амьсгалаас үүдэн өөрчлөгдөж шинэчлэгдэх аж. Тэд хоёул бие биенээ хүндэтгэн бүх зүйл хэвийн сайн байгаа талаар Кремлиний төлөөлөгч мэдээллээ.

Хэдийгээр Трамп сүүлийн 7 хоног гадаад улсад албан томилолттой байсан боловч АНУ-ын прокуророос ОХУ-ын 12 иргэнийг АНУ-ын Ардчилсан намын материалыг хулгайлан ерөнхийлөгчийн сонгуулийг үймүүлсэн хэмээн ял тулгаад байгаа юм.

Эх сурвалж: Investing.com