Трамп болон Путин нарын дээд хэмжээний уулзалтыг хэлэлцэж байна

Лхагва гаригт АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгчдийн дээд хэмжээний уулзалтын талаар АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон ОХУ-ын төлөөлөгчидтэй Москвад уулзалт хийлээ.

Өнгөрсөн жил ноён Болтон одоогийн албан тушаалд томилогдохоосоо өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй уулзалт зохин байгуулна гэж хэлж байсан бөгөөд удахгүй хийх хэвлэлийн бага хурлаар тэрээр хэзээ, хаана гэдгийг зарлах юм.

Ноён Болтон ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын консулын дэд захирал Юри Аверяановтай хоёр улсын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн талаар ТАSS хэвлэлийн агентлаг мэдээллээ.

Гуравдугаар сард Путин ОХУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоны дараа Трамп түүнд утсаар баяр хүргэж уулзалт зохион байгуулах талаар ярилцжээ. Үүнээс хойш ОХУ талаас уулзалт зохион байгуулах хэд хэдэн санаачлага гаргасан боловч амжилт олоогүй юм.

Хоёр улсын харилцаа өнгөрсөн Хүйтэн дайны үед байсан хэмжээнд хүрч муудаад байгаа бөгөөд Сири, Украйны асуудал, ОХУ 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн болон Британи дахь ОХУ-ын экс тагнуулчийн асуудал зэргээс үүдэн хоёр улсын харилцаа төдийлөн сайнгүй байгаа юм.

Хэдийгээр Трамп болон Путин нарын дээд хэмжээний уулзалт тийм ч өндөр хүлээлт үүсгэхгүй байгаа боловч Трамп ерөнхийлөгч болохоосоо өмнө хоёр улсын харилцааг сайжруулах тал дээр анхаарч ажиллана гэж байжээ.

АНУ-ын прокурор ОХУ-ын зарим байгууллага, хувь хүмүүсийг ерөнхийлөгчийн сонгууль тэр дундаа Трампыг сонгуульд ялахад шууд нөлөө үзүүлсэн гэж буруутгаад байгаа бөгөөд Трампын компанит ажиллагаанд ОХУ-ын ямар нэгэн нөлөө байсан эсэх талаар шалгалт хийсээр байгаа юм. Гэхдээ Трамп үүнийг эрс няцааж “өө хайсан ажил” гэсэн байна.

Лхагва гаригт Кремлинээс Путин болон Болтон нар өнөөгийн хоёр улсын харилцааны талаар хэлэлцэх болсныг мэдэгдлээ.

Эх сурвалж: Investing.com