Трамп Дэлхийн Худалдааны Байгууллагатай хийсэн гэрээг зөрчсөн хууль батлахаар зэхэж байна

Женев (Ройтерс)-АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Дэлхийн Худалдааны Байгууллага (ДХБ)-тай байгуулсан гэрээний гол заалтуудыг зөрчсөн хуулийн төсөл боловсруулах даалгавар албаныханд өгсөн талаар Axios хэвлэлийн байгууллага Ням гаригт мэдээллээ.

Баасан гаригт тус хэвлэлийн байгууллага Трамп ДХБ-аас гарах хүсэлтэй байгаа гэдгийг мэдээллэсэн хэдий ч Төрийн нарийн бичгийн дарга Стив Мнючин худал, хэтрүүлэгтэй мэдээлэл хэмээн эрс няцаасан юм.

Гэсэн хэдий чНям гаригт Axios-аас “АНУ-ын худалдааны харилцан сонирхолын татварын хууль” гэх АНУ-ыг ДХБ-аас гарах гэж буйг баталсан худалдааны хуулийн төслийн талаар мэдээллэв.

Энэхүү хуулийн төсөлд ДХБ-ын хамгийн гол заалт болох албан ёсны гэрээгээр зохицуулагдаагүй тохиолдолд улс орнууд ялгаатай тарифаар ялгаатай улс орнуудтай худалдаа хийхгүй гэсэн заалтыг хүчингүй болгосон хууль гэж Axios агентлаг мэдээллэжээ.

Мөн тус хуулиар худалдаа хийж буй хоёр улс бүтээгдэхүүндээ харилцан тариф ногдуулах бөгөөд өөрөөр хэлбэл АНУ-ын экспортын бүтээгдэхүүнд татвар ногдуулсан орны бүтээгдэхүүнд АНУ эргүүлэн татвар ногдуулах боломжтой болох ажээ.

Axios хэвлэл мэдээллийн байгууллагаас ДХБ-ын талаар төдийлөн дурьдаагүй боловч АНУ нь ДХБ-тай байгуулсан гэрээний дагуу 1995 оноос хойш мөрдөж байсан татварын заалтыг хэрэгсэхгүй болгох талаар хуулийн төсөлд оруулсан гэж онцолжээ.

Хэдийгээр Axios өнгөрсөн тавдугаар сард энэхүү хуулийн төслийн талаар мэдээллэж байсан боловч албаныхан болон холбогдох хуулийн мэргэжилтэнүүд хэт түүхий, хэрэгжих боломжгүй хууль гэж байжээ.

Цагаан Ордоны хэвлэлийн төлөөлөгч Линдсей Уолтерс ийм хуулийн төсөл байхгүй гэж нэгэнтээ мэдэгджээ.

Мөн ДХБ-аас АНУ нэгдлээс гарах сонирхол байхгүй гэдгийг удаа дараа няцаагаад байгаа юм.

 

Эх сурвалж: Investing.com