Трамп, Кимийн түүхэн уулзалттай холбоотой ам.доллар чангарлаа

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч нарын түүхэн уулзалт эхэлсэнтэй холбогдуулан Мягмар гаригт ам.доллар гурван 7 хоногийн дээд түвшиндээ хүрч чангараад байна. Уулзалтаар Солонгосын хойг дахь цөмийн туршилтийг зогсоох шийдвэр гарч магадгүй гэж шинжээчид таамаглаж байгаа юм.

Хэдхэн сарын сарын өмнө цөмийн туршилтийн асуудлаар маргалдаж бие биенээ ёс бус үгээр хэлж байсан хоёр удирдагч өнөөдөр 41 минутын турш ганцаарчилсан уулзалт хийгээд байна.

Солонгосын хойгт 1950-1953 онд болсон хүйтэн дайны асуудал одоог хүртэл зөрчилтэй, маргаантай хэвээр байгаа бөгөөд үүнтэй холбоотой маргааныг түр хугацаанд зогсоогоод байгаа учраас энэхүү уулзалтын үр дүнг хөрөнгө оруулагчид сэтгэн түгшин хүлээж байгаа юм.

ING-ийн Ази-Номхон далайн ерөнхий эдийн засагч Роберт Корнелл “өнөөдрийн түүхэн уулзалтаар Солонгосын дайн төдийгүй цөмийн туршилтыг зогсоох, Солонгосын хойгоос цэргийн хүчийг гаргах боломж байна, мөн цөмийн туршилтыг зогсоож Хойд Солонгос хоригоос гарснаар цаашид гадаад худалдаа болон компаниудын ашигт үлэмж таатай нөхцөл байдал бий болох боломжтой” гэв.

Ам.доллар иений эсрэг чангарч 110.49 хүрлээ.

Итали Европын Холбооноос гарахгүй бөгөөд өрийн хэмжээг бууруулахаар ажиллаж байгаагаа мэдэгдсэнээр зах зээлд эерэг нөлөө үзүүлэв.

Эх сурвалж: Investing.com