Хоёр удирдагчийн түүхэн уулзалтаар цөмийн туршилтийг зогсоохоор тохиролцов

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийсэн уулзалтыг “шудрага, шулуухан, үр дүнтэй уулзалт болсон” гэж дүгнээд цөмийн туршилтийг зогсоох болсноо албан ёсоор мэдэгдлээ.

Хоёр улсын хооронд байгуулсан гэрээнд гарын үсэг үзэглэсний дараа хэвлэлийн бага хуралд “Манай хоёр улсын хооронд түүхийн шинэ хуудас нээгдлээ” гэсэн байна.

Талууд ард иргэдийн амар амгалан тайван байдал, хөгжил цэцэглэлтийг цогцлоох хүрээнд 4 гол асуудлыг хамарсан талуудын харилцааг шинэ түвшинд авчрах түүхэн гэрээ байгууллаа.

Түүнчлэн Солонгосын хойгт энх тайван байдлыг цогцлоох болсныг харилцан тохиролцсон төдийгүй Хойд Солонгосын зүгээс Солонгосын хойгт цөмийн туршилт хийхгүй гэдгээ амласан байна.

АНУ-ын ерөнхийлөгч Хойд Солонгос пуужингийн туршилтаа зогсооно гэдгийг албан ёсоор мэдэгдэж Хойд Солонгос усл бүх амлалтаа биелүүлнэ гэдэгт бат итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэлэхдээ “Хойд Солонгос эргэлт буцалтгүй Солонгосын хойгийг цөмийн туршилтаас ангижруулахаа амласан төдийгүй Ким үүнийг надаас илүү хүсч байсан” гэжээ.

Трамп ойрын хугацаанд Пхеньянд очих төлөвлөгөөтэй байгаа төдийгүй ноён Ким мөн цагаан ордонд айлчлах урилгыг хүлээн авсан гэдгийг онцолж энэ бүхэн зөвхөн тааламжтай зөв цагийг хүлээж байгаа гэжээ.

 

Эх сурвалж: Investing.com