Трамп ОПЕК-ийн орнуудыг буруутгав.

Лхагва гаригт АНУ-ын ерөнхийлөгч газрын тосны үнэ хэтэрхий өндөр байгааг онцолж үүнд ОПЕК-ийн орнуудыг буруутгав.

2017 онд ОПЕК болон ОПЕК-ийн гишүүн бус орнууд хамтран газрын тосны нийлүүлэлтийг танаж эхэлснээс хойш газрын тосны ханш 60 хувиар өсөөд байгаа юм.

Австри улсын нийслэл Венид хотод энэ сарын 22 болон 23-ны өдөр болох ОПЕК-ийн орнуудын уулзалттай зэрэгцэн зарим орнууд газрын тосны нийлүүлэлтээ нэмэгдүүлж ханш суларч байгаа хэдий ч шинжээчид оны сүүлээр газрын тосны зах зээл тогтворгүй байна гэж таамаглажээ.

АНУ-д шатахууны үнэ өсч бусад эдийн засгийн үзүүлэлтүүдэд сөргөөр нөлөөлж буйг шинжээчид онцолж, нэг литр шатахууны үнэ 3 ам.долларт хүрснээр 2007-2009 оны санхүүгийн хямралын үеийн 4 ам.доллар руу дөхжээ.

Трамп твиттер хуудаснаа “ОПЕК-ийн орнууд нийлж газрын тосны үнэ өсгөж байгаа нь тийм ч таатай зүйл биш” гэжээ.

Эх сурвалж: Investing.com