Трамп Туркийн хөнгөн цагаан болон гангийн импортод ногдуулах татварын хэмжээг хоёр дахин өсгөлөө

Вашингтон (Ройтерс)-Өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Турк улсаас импортлох хөнгөн цагаанд 20 хувь, гангийн бүтээгдэхүүн, түүхий эдэд 50 хувийн татвар ногдуулах баримт бичигт гарын үсэг зурсанаа албан ёсоор мэдэгдэв.

Өнөө өглөө Трамп өөрийн Твиттер хуудаснаа “Би дөнгөж сая Турк улсын ханшид нөлөөлөх үүднээс тус улсын хөнгөн цагаан болон ганд ногдуулах татварын хэмжээг хоёр дахин нэмэх журамд гарын үсэг зурсан төдийгүй Лира хүчирхэг ам.долларын эсрэг огцом суларч байна.” хэмээн жиргэжээ. Хөнгөн цагаанд ногдуулах татвар 20 хувь, гангийн бүтээгдэхүүнд ногдуулах татвар 50 хувь болж манай улсын Турк улстай байгуулсан дипломат харилцаа хавцалыг ирмэг дээр байна гэжээ.

Энэхүү мэдэгдэл Турк улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы Туркуудийг улсынхаа эдийн засгийн аюулгүй байдлын төлөө нэгдэхийг уриалсан мэдэгдлийн дараагаас цагийн дараа байв. Эрдоган Баябурт хотноо ам.доллар болон алтыг лирагаар сольж Лираны огцом уналтыг хазаарлах арга хэмжээ авчээ.

Дэлхийн хамгийн том гангийн түүхий эд импортлогч АНУ гуравдугаар сард улс орнуудаас импортолж буй хөнгөн цагаанд 10, ганд 25 хувийн татвар ногдуулаад байсан юм.

АНУ-д импортлогч орнуудын зургаа дахь том ган импортлогч Турк улсын харилцаа тус улстай муудсанаар Турк улс энэ долоо хоногтоо багтаан Вашингтон руу өөрсдийн төлөөлөгчдөө илгээн Сангийн яамны төлөөлөгчидтэй уулзах юм.

Өнгөрсөн 7 хоногт АНУ шашны номлогч Эндрью Брансоныг суллаагүйн хариуд Турк улсын эсрэг хориг тавьсан юм.