Туркийн Лира болон евро ам.долларын эсрэг түүхэн доод түвшиндээ хүрч сулрав

Туркийн Лира түүхэн доод хэмжээндээ хүрч суларч Турк дэхь ЕХ-ны компаниудын ашигт сөргөөр нөлөөлснөөр евро мөн суларч ам.доллар 2018 оны хамгийн дээд ханшдаа хүрч чангарав.

Ам.долларын голлох зургаан валютын эсрэг хэлбэлзлийг хэмждэг ам.долларын индекс өчигдөр 0.88 хувиар өсч 96.3 нэгжид хүрэв.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Туркээс импортлох металл бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсний дараагаар Туркийн Лиар ам.долларын эсрэг түүхэн доод түвшиндээ хүрч сулрав. Хөрөнгө оруулагчид Туркийн компаниуд өр төлбөрөө барагдуулж чадахгүй болохвий гэсэн айдас түгшүүр аль хэдийн Туркийн хил хязгаарыг давж олон улсын түвшинд яригдаж эхэлжээ. Энэхүү болгоомжлол Европын Төв банк Туркийн эрсдэлийг тооцоолсноор эхэлсэн аж.

Туркийн Лира огцом суларч эдийн засаг нь огцом уналтанд орсноор ЕТБ-ны тооцооллоор Испани, Франц болон Итали улсууд харгалзан 81, 35 болон 18 тэрбум ам.доллар буюу хамгийн өндөр эрсдэл хүлээхээр байгаа юм.

Мөн шинжээчид хамгийн өндөр эрсдэл бол Туркийн Лира суларсанд биш Турк улсын хөрөнгө үнэгүйдэж байгааг онцолжээ.

ЕТБ-ны судалгааны дараахан Bluebay-ийн ханшийн стратегич Тим Ааш “Испанийн банкууд Туркэд 83.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэхээсээ илүү эдгээрийн охин компаниуд тайлангаа лирагаар илэрхийлдэг гэдгийг мэдэх нь зүйтэй.” гэжээ.

Ингэснээр хөрөнгө оруулагчид евро гэхээсээ илүү ам.доллароор өөрийн хөрөнгөө бүрдүүлснээр еврогийн ханш сүүлийн нэг жилийн доод түвшиндээ хүрч сулраад байна. EUR/USD хослолын ханш 1.15 хувиар суларч 1.1396 ам.долларт хүрчээ.

Үүний зэрэгцээ АНУ-ын хэрэглээний үнийн индексийн үзүүлэлт хүлээлтийн дагуу өнгөрсөн сарын 2.4 хувиас 0.2 хувиар өсч 2.6 хувьд хүрснээрс ам.доллар өсөхөд мөн нөлөөлж ХНБ энэ жилдээ багтаан бодлогын хүүгээ өсгөх орон зайг илүү нэмэгдүүлж өгөв.

Английн эдийн засаг 2018 оны эхний хагас жилд тогтвортой өсөлт үзүүлснээр GBP/USD хослолын ханш 0.62 хувиар суларч 1.278 хүрэв.

Геополитик болон улс төрийн тодорхойгүй нөхцөлд байдлын үед чангардаг иенийн ханш ам.долларын эсрэг чангарсан байна. USD/JPY 0.36 хувь чангарч 110.68-д хүрчээ.