Турк улс алтны импортоо гурав дахин нэмэгдүүлжээ

Хөрөнгө оруулалтын эрэлт огцом өссөнтэй холбоотойгоор Туркийн алтны импорт өссөн. Орос, Хятадын засгийн газрууд сүүлийн хэдэн жилийн туршид алтны нөөцөө нэмэгдүүлж байгаа ч Турк улс 2017 оны сүүлийн долоон сарын хугацаанд 86 тоннын нөөцөө албан ёсоор нэмжээ.

2018 оны Дэлхийн алтны судалгаагаар Турк улсын албан ёсны алтны нөөц өнгөрсөн жил 565 метр тонн (сая тонн) хүрч дээд амжилт тогтоолоо.   Энэ нь 2018 оны эхний улиралд ч үргэлжилсэн байна. Дэлхийн алтны зөвлөлийн мэдээлснээр 2018 оны 1-р улиралд Туркийн албан ёсны нөөцөндөө 30 сая тонн алт нэмж оруулсан байна.

Мөн Туркийн алтны импорт 2016 онд 106 сая тонн байсан бол 2017 онд 361 сая тонн хүрч, гурав дахин өссөн байна. Ийнхүү Туркийн алтны импорт ихээхэн хэмжээгээр өссөн нь хөрөнгө оруулалтын эрэлтийг 60% -иар нэмэгдүүлсэн, Төв банкнаас 86 сая тонн худалдан авалт хийсэнтэй холбоотой юм.  2018 оны 1-р улиралд Төв банкны алтны худалдан авалт 30 сая тонноор нэмэгдэж, Туркийн албан ёсны эзэмшлийн хэмжээ бараг 600 сая тонн байна.

www.info.sharpspixley.com