ТҮҮХИЙ ТОСНЫ ХАНШ ГУРВАН ЖИЛ ХАГАСИЙН ДЭЭД ЦЭГТЭЭ ИРЭЭД БАЙНА.

Дэлхийн топ хэрэглэгч үйлдвэрлэгч болох АНУ-ын газрын тосны сүүлийн үeийн нөөц буурсан, түүнчлэн Ойрхи Дорнод дахь Сирийн гeополитикийн хурцадмал байдалын талаархи санаа зовнил ихэссэнтэй холбоотойгоор түүхий тосны үнэ Азид 2014 оны сүүлээс хойшхи хамгийн өндөр түвшинд хүрээд байна.

Brent төрлийн тос 3.5 жилийн хамгийн өндөр ханш 73.96 ам.долларт хүрсэн бол
WTI өмнөх ханш 68.95 ам.долларт хүрсэн байна.

Тус улсын эрчим хүчний мэдээллийн алба (EIA) түүхий тосны арилжааны нөөц 4/13 ны байдалаар 1.1 сая баррелиар буурч 427,57 сая баррeльд хүрсэн , түүнчлэн бензиний нөөц 3 сая баррелиар, дизель түлш 3.1 сая баррелиар буурсэн гэж мэдээлсэн.

Ойрхи Дорнодод Сирийн хямралд газрын тос олборлогчдын томоохон хоёр үйлдвэрлэгч болох Орос, Иран оролцсоноор нийлүүлэлтийн тасалдал үүсч болзошгүй гэсэн түгшүүр ихэссэн нь сүүлийн хэдэн долоо хоногийн туршид газрын тосны үнийг өсгөхөд гол үүрэг гүйцэтгэж байна. Сири нь газрын тосны томоохон үйлдвэрлэгч хэрэглэгч биш хэдий ч Ойрхи Дорнодод чухал бүс нутаг юм.

Мөн ОПEК-ийн гол тоглогч Саудын Араб газрын тосны ханшийг 80 ам.доллар цаашлаад 100 ам.долларт хүргэхийг ихээхэн чармайж байгаа нь ханшид дэмжлэг болсоор байгаа юм. Нөгөөтөйгүүр ОПЕК-ийн гарцын бууралтыг дагаж мөрдөх гэрээний хэрэгжилт 3-р сард 164% хүртэл өссөн билээ.

www.fxstreet.com